Инженер
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Инженер (франц. ingénieur ← латин. ingenium — зохион бүтээлч байх, чадварлаг) - техникийн асуудлуудыг шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол ухаан зэргийг ашиглан шийдвэрлэдэг, инженерчлэлийн боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтэнийг хэлнэ. Товчоор инженерийн үйл ажиллагаа явуулдаг хүн. Инженерүүд амьдралд хэрэгжих боломж, аюулгүй байдал, зардал зэргийг тооцонгоо материал, бүтэц, технологи, нээлт, машин болон системүүдийн загварыг гаргадаг. Инженерийн үйл ажиллагааны гол агуулга нь инженерийн шинэ шийдлүүдийг боловсруулах ба / эсвэл байгаа инженерийн шийдлүүдийг оновчтой боловсронгуй болгох явдал юм. Инженер нь үйл ажиллагаандаа суурь болон хэрэглээний шинжлэх ухаанд тулгуурладаг.

Remove ads
Үгний гарал, үүсэл
Латин хэлний ingenium хэмээх үг нь "ухаалаг нээлт" эсвэл "хурц ухаан" гэсэн утгатай үг юм. Энэ үгээс гаралтай итали хэлний ingegnere (эд зүйлсийн мастер, дайны зэвсгийн мастер) хэмээх үг болон герман хэлний Ingenieur гэсэн үгнүүд нь дундад зууны үед зөвхөн цэргийн зориулалттай техникчдийг нэрлэдэг байжээ. 17-р зуунд францын ingénieur гэсэн үгийг "онолын сургалтанд сууж техникийн салбарт мэргэжилтэнээр ажиллах хүнийг" ингэж нэрийдэх болжээ.
Remove ads
Дэлхийн алдартай инженерүүд
- Исаак Ньютон (1643 – 1727, түүхэн дэх хамгийн агуу эрдэмтдийн нэг, физикч, математикч, одон оронч, мөн инженерийн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан хүн. Хөдөлгөөний 3-р хууль ба таталцлын хуулиуд),
- Леонардо да Винчи (1452 – 1519, шинжлэх ухааны олон талын авьяастан, уран зураач, зохион бүтээгч, инженер, анатомич),
- Томас Эдисон (1847–1931, цахилгаан, механик инженер, цахилгаан чийдэн, граммофон, киноны төхөөрөмж бүтээсэн),
- Никола Тесла (1856–1943, хувьсах гүйдлийн системийн үндэслэгч, радио холбоо, цахилгаан мотор, трансформаторын хөгжүүлэлтэд асар их хувь нэмэр оруулсан цахилгааны инженер),
- Ах дүү Райт (онгоц зохион бүтээгчид),
- Алберт Эйнштэйн (1879 – 1955, 20-р зууны хамгийн нөлөө бүхий физикч, онолын шинжлэх ухааны суут хүн. Түүний нээлтүүд нь технологи, инженерчлэл нь цөмийн эрчим хүч, сансар судлал, GPS систем, хар нүх, гравитацийн долгион зэрэг олон салбарын үндэс болсон),
- Гульелмо Маркони (1874 – 1937, цахилгаан инженер, физикч бөгөөд утасгүй холбооны эцэг гэж тооцогддог хүн),
- Вернер фон Браун (1912–1977, Сансрын инженер, V-2 пуужин бүтээгч, дараа нь АНУ-ын НАСА-д ажиллаж, “Сатурн V” сансарт хүргэсэн пуужингийн гол зохион бүтээгчдийн нэг),
- Изамбард Кингдом Брүнэл ((1806–1859– Барилгын инженер, төмөр зам, гүүр, усан онгоцны түүхэнд хувьсгал хийсэн аж үйлдвэрийн хувьсгалын үеийн алдарт инженер).
- Александр Густав Эйфель (1832–1923, Барилгын инженер, Парисын Эйфелийн цамхагийн зохион бүтээгч, Металл хийцийн барилгыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулсан).
- Элон Маск (1971 онд төрсөн– орчин цагийн инженер, зохион бүтээгч Tesla, SpaceX, Neuralink зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан. Цахилгаан автомашин, сансар судлал, хиймэл оюун ухаан, эрчим хүчний салбарт шинэчлэл хийж буй хүн).
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
