Ирвэс
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ирвэс (Uncia uncia буюу Panthera uncia) Төв Азийн Цоохор ирвэсийн дэлхийн тархалт нь Хөхнуур-Төвөдийн өндөрлөгөөс Төв Азийн уулс хүртэл, хойд хэсэг нь Хималайгаас Сибирийн өмнөд уулс хүртэл үргэлжилнэ. Энэ нь Алтай Саяан, Тянь-Шань, Кунлун, Памир, Хиндү Куш, Каракорам, Гималайн нуруу ба Говийн бүсэд орших уулархаг газрууд тохиолддог бөгөөд эдгээр нь Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казахстан, Киргиз, Монгол, Балба, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан гэх 12 орны хил дамнасан уулсын системд цоохор ирвэсийн популяци алаг цоог тархана [2].
Судалгаанаас үзэхэд хоолойнд байдаг архирахад шаардлагатай морфологийн нэгэн шинж байдаггүй учир архирч чаддаггүй.[3][4]
Remove ads
Тодорхойлолт
Ирвэс мийн овгийн бусад том биетэй зүйлүүдээс биеэр бага боловч төстэй. Биеийн жин 36-42 кг, урт 74–130 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Биеийн урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй [5].
Ирвэс ихэр зулзага төрүүлэх нь маш цөөн. Хааяа ихэр зулзага төрүүлэх боловч 2-оос дээшилдэггүй.[6]
Ирвэс зузаан үстэй, суурь өнгө нь утаан саарлаас, гандуу шаравтар өнгөтэй, хэвлий нь цагаавтар. Бараан саарал, хар цагариган толботой, толгой дээрээ жижиг толботой бол хөл, сүүл нь том толботой.[6]
Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг нь дулаан алдагдлыг багасгадгаас гадна, унтахдаа нүүрээ хучдаг хөнжлийн үүрэг гүйцэтгэнэ.[6][7]
Remove ads
Нэршил
Цоохор ирвэсийн зулзагыг гүем, эрийг нь гэнд, эмийг гинс гэнэ.
Эшлэл
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads