Йошкар-Ола

From Wikipedia, the free encyclopedia

Йошкар-Олаmap
Remove ads

Йошка́р-Ола́Орос улсын холбооны махбод Бүгд Найрамдах Мари Улсын нийслэл, 260 мянган хүнтэй хот.

Quick facts Йошкар-Ола Йошка́р-Ола́, Улс ...
Remove ads

Түүх

Мари нутгийг эзэлсний дараа оросууд 1584 онд суурин байгуулжээ. 1781 оноос хот гэгдэх болов. 1835 онд тус хотыг Мари нутгийн төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө хийгдэхэд 1000 гаруй хүнтэй л байлаа.[15] 1919 он хүртэл оросоор Царёвококшайск (хааны), 1919 — 1927 онд Краснококшайск (улаан) гэсэн нэртэй байв. Бага Кокшага голын эрэгт төвхнөсөн болохоор тийнхүү -кокшайск залгаж байжээ. 1927 оноос мари хэлний үгээр Йошкар-Ола (улаан хот) хэмээн нэрийдэн өнөөг хүрчээ. Засаг захиргааны эрх өөрчлөгдсөн аль ч үед Маригийн төв нь Йошкар-Ола байсаар ирсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа нутгийнхаа төв хот гэдгээр эрчимтэй аж үйлдвэржиж, барилга байшин, хүн ард олширч, хот өргөжсөн. 1984 онд үүсэн байгуулагдсаны 400 жилийн ойгоор нь хүрсэн дэвшлийг үнэлж ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар «Хөдөлмөрийн улаан тугийн одон»-гоор шагнаж байв.[16]

1991 онд ЗХУ задарч ОХУ дангаар байгуулагдахад Йошкар-Ола нэг шат ахисан Мари орон ((БНМарУ)-ы нийслэл болж хувирсан бөгөөд 1970 оноос хүн амын өсөлт аажуурч 2014 оны байдлаар 260,352 хүн аж төрөн сууж байна.[17]

Remove ads

Хүн ам зүй

More information Он ...

Йошкар-Ола хүн амын олноор харьцуулахад Орос улсад 74-р байрт орох хот юм. Оршин суугчдын 55.2 % — эмэгтэй, 44.8 % — эрэгтэй бөгөөд орос (68%), маричууд (24%) голдуу оршин сууж, бүгд 50 орчим өөр яс үндэстэн байна.

Remove ads

Уур амьсгал

Quick facts Йошкар-Ола, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Йошкар-Ола
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −9.9 −7.5 −0.6 9.4 18.4 22.6 24.5 22.4 15.6 6.3 −1.2 −5.9 Ø 7.9
Мин. Температур (°C) −17.9 −16.6 −10.1 −0.3 6.0 10.3 12.8 10.6 6.0 0.0 −6.3 −12.5 Ø −1.4
Тунадас (мм) 32 25 24 34 40 61 82 60 54 53 46 37 Σ 548
Бороотой өдөр (d) 9 7 7 7 8 10 10 9 9 11 10 10 Σ 107
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−9.9
−17.9
−7.5
−16.6
−0.6
−10.1
9.4
−0.3
18.4
6.0
22.6
10.3
24.5
12.8
22.4
10.6
15.6
6.0
6.3
0.0
−1.2
−6.3
−5.9
−12.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
32
25
24
34
40
61
82
60
54
53
46
37
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet


Хэдэн зураг

Цахим холбоос

 Commons: Йошкар-Ола – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads