Канзас

АНУ-н муж From Wikipedia, the free encyclopedia

Канзас
Remove ads

Канзас (Англи: Kansas) нь Америкийн Нэгдсэн Улсын "зүрх" хэмээдэг Төв бүсэд оршдог АНУ-ын Дундад Өрнөдийн муж улс юм[4]. Тус муж улсын дундуур урсдаг Канзас голын нэрээр нэрлэгдсэн ба энэ голын нэр нь тус нутагт оршин суудаг байсан Канза омгийнхны нэрээр нэрлэгджээ.[5] Тус омгийн нэр (тухайн хэлээр kką:ze) нь "салхины хүмүүс" буюу "өмнөдийн салхины хүмүүс" гэсэн утгатай гэдэг боловч энэ нь тус нэрний анхны утга биш билээ.[6][7]

Quick facts

Түүхийн үүднээс авч үзвэл тус нутагт бизон агнаж амьдардаг нүүдэлчин уугуул америкчууд олноороо аж төрдөг байжээ. 1830-аад онд европ гаралтай америкчууд анх суурьшсан боловч 1850-иад онд боолчлолын асуудлаар улс төрийн дайн ид явагдаж байх үед ирж суурьшигчдын тооны өсөлт түргэсжээ. 1854 онд АНУ-ын засгийн газар тус нутагт нүүдэллэн суурьших явдлыг албан ёсоор нээлттэй болгосноор Шинэ Англиас боолчлолыг эсэргүүцэгч чөлөөт муж улсынхан, хөрш Миссуриэс боолчлолыг дэмжигч суурьшигчид Канзасыг чөлөөт муж улс болох уу эсвэл боолын муж улс болох уу гэдгийг шийдвэрлэхийн тулд тус нутаг дэвсгэр рүү бөөн бөөнөөрөө ирцгээж байв. Эдгээр хүчнүүд хоорондоо мөргөлдөж, зөрчилдөж байсан тул тус муж улс нь байгуулагдсан эхний үедээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын үүр уурхай болж байсан бөгөөд Цуст Канзас гэгддэг байв. Боолчлолыг эсэргүүцэгчид яваандаа дийлж, 1861 оны нэгдүгээр сарын 29-нд[8][9] Канзас Холбоонд чөлөөт муж улсын хувиар нэгджээ. Америкийн Иргэний дайны дараа цагаачдын давалгаа тал газрыг үржил шимтэй газар тариалангийн талбай болгоход Канзасын хүн ам огцом өсчээ. Өнөөдөр Канзас хамгийн үржил шимтэй хөдөө аж ахуйн муж улсуудын нэг болсон бөгөөд олон үр тарианы төрөл тарьдгаас улаан буудай, наранцэцгийн үйлдвэрлэлээр ихэнх жил улсдаа тэргүүлдэг.

Remove ads

Лавлах материал

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads