Коми

From Wikipedia, the free encyclopedia

Комиmap
Remove ads

Бүгд Найрамдах Коми Улс (Орос: Республика Коми) нь Оросын Холбооны Улсын хойд хэсэгт орших Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Сыктывкар хот. Баруун Хойд Холбооны тойрогт хамаарна.

Quick facts Бүгд Найрамдах Коми Улс, Бусад галиглал ...
Thumb
Remove ads

Газар зүй

Уралын нурууны баруун талд, Дорнод Европын тэгш өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршино.

Нутаг дэвсгэр нь 415,900km² хэмжээтэйгээс 70 гаруй хувь нь тайга, 15 орчим хувь нь намаг юм. Уралын нурууны хойд хэсгийн 32,800km² талбайг эзлэн орших тундр нь Европын хамгийн том эртний ой бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Хойд талаараа Ненецийн автономит тойрог, зүүн талаараа Ямало-Ненецийн өөртөө засах тойрог, Ханты-Мансийн өөртөө засах тойрог, Свердловск муж, өмнө талаараа Пермийн хязгаар, Киров муж, баруун талаараа Архангельск мужтай хиллэнэ.

Печора гол, Вычегда гол (Хойд Двина голын цутгал)-ууд тус улсын нутгаар урсана.

Байгалийн баялаг

Тус улсын нутаг дэвсгэрт чулуун нүүрс, газрын тос, байгалийн хий, алт, алмаазын орд газрууд бий.

Уур амьсгал

  • 1 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр -17℃, хойд хэсгээр -20℃.
  • 7 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр +15℃, хойд хэсгээр +11℃.
  • Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 625мм.
Remove ads

Хүн ам

Хүн ам нь 2002 оны байдлаар 1,018,674 байснаас орос үндэстэн 60 орчим, Угро-фин язгуурын коми үндэстэн 25 орчим хувийг эзлэнэ. Мөн украйн (6.10%), татар (1.54%), беларусь (1.49%), герман (0.91%), чувашууд (0.74%) оршин сууна. Нийт 381,626 өрхтэй.

Хүн амын нягтшил 2.44 хүн/км².

Албан ёсны хэл нь коми хэл ба орос хэл. Оршин суугчдын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтнэ.

Түүх

19-р зуунаас 20-р зууны эх хүртэлх хугацаанд хүн амын тоо эрс нэмэгдсэн бөгөөд шилжин суурьшигсдын ихэнх нь умард нутгийг ашиглах ажиллах хүч болон илгээгдсэн хоригдлууд байв.

1929 оны 8 сарын 22-нд Коми-Зырын автономит хязгаар болон байгуулагдсан бөгөөд мөн оны 12 сарын 5-нд автономит бүгд найрамдах улс болсон байна.

1992 оны 5 сарын 26-нд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Цагийн бүс

Тус бүгд найрамдах улс нь Москвагийн цагийн бүст хамаарна. Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийг баримтлах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads