Краснодар
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Краснодар ОХУ-ын Краснодарын хязгаарын төв, 764 мянган хүнтэй, улсынхаа 17-р том хот.
Remove ads
Түүх
Екатеринодар хотын үүсэл
Кранодар хотыг 1793 онд Екатеринодар хэмээх нэрийн дор Хар тэнгисийн казакууд Атаман Захарий Чепегагийн удирдлагаар эхний ээлжинд бэхлэлтийн хот болгон байгуулжээ. Энэ бэхлэлт нь Екатеринадор буюу „Катаринагийн бэлэг“ нэрийг авсан ба энэ нь II Екатерина хатан Кубанийн казакуудад тус газрыг хүлээлгэн өгснөөс үүдэлтэй аж. 19-р зууны сүүлээр тус хотын хүн амын 38 % нь украин хэлтэн байв (Оросын бага орос аялга хэмээн үздэг байх үед; 53 % их оросоор; нийт Кубанийн нутаг дэвсгэрт 47 % нь украинаар, 43 % нь оросоор ярьж байсан нь оросуудаас их байсныг илтгэнэ).[11][12] Үүнээс хойш оросуудын улсынхаа өөр хэсгүүдээс шилжин ирж суурьших хөдөлгөөн болон украинчуудын уусалт зэргийн хүчин зүйлүүдээс шалтгаалан украинчуудын тоо багасч эхлэв. 1926 онд Краснодарын оршин суугчдын 30 % нь украин угсаатан байсан[13] бол 1959 он гэхэд энэ хотын нийт хүн амын дөнгөж 5 % болсон байв.[14] Энэхүү үйл явц үргэлжилсээр 2010 он гэхэд энэ бүс нутгийн хүн амын ердөө 0,4 % нь украин гаралтай оршин суугчид байв.[15]
Екатеринадор нь байгуулагдсаныхаа дараа хар тэнгисийн казакуудын түшиц газар болсон ба 1860 онд Кубань бүс нутгийн нийслэл болов. 1867 онд Екатеринадор нь хотын эрх авчээ. Хүн амын дийлэнх нь газар тариалан эрхлэгчид байв. 19-р зууны сүүлээр төмөр замтай холбогдсоноор хот тэлж, тээвэр ба худалдааны ялангуяа тамхи, талх, арьс ширний худалдааны төв болов. 1897 онд Краснодар 66.000 оршин суугчтай байсан бол 1913 он гэхэд энэ тоо 100.000 давсан байлаа.[16]
Краснодар нэрийн хувирал
1920 онд Улаан Арми хотыг эзлэв. Зөвлөлтүүд хотыг эзэлсэн даруйдаа Краснодар хэмээн нэрийг нь өөрчлөв.
1920-1930-аад оны үед голчлон газар тариалан эрхэлж байсан хот аж үйлдвэржиж эхэлсэн ба металл боловсруулалт, газрын тосны олборлолт болон боловсруулалтын салбар луу илүүтэй хөгжив.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Краснодар хот Германы Вермахтын Армийн групп А-д 1942 оны наймдугаар сарын 9-нд эзлэгдэв. 1943 оны хоёрдугаар сарын 12-нд Улаан арми хотыг буцаан авчээ. Краснодарын төлөөх тулалдаанаар хот ихээхэн сүйрэлд автсан ч, дайны дараа маш хурдан сэргээн босгосон ба 1970-аад он гэхэд хотын оршин суугчдын тоо 500,000 давсан байна.
Хүн амын өсөлт
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Remove ads
Газар зүй
Краснодар нь Москвагаас өмнө зүгт 1200 километрийн зайд яг 45 дугаар өргөрөг дээр (Крымын хойгтой адил) Хар тэнгис ба Каспийн тэнгисийн хооронд оршдог. Хотын өмнөд хил нь Кубань мөрнөөр хязгаарлагдана. Краснодарын хотын өмнөд хэсгээр оросын бүрэлдэхүүнд багтах өөртөө засах улс болох Бүгд Найрамдах Адыгей Улсын хил бий. Мөн түүнчлэн хотын өмнө талд бас дөрвөн том хиймэл нуур бас байдаг. Хар тэнгистэй агаарын шугамын зайгаар бол 85 км алслагдсан.
Remove ads
Уур амьсгал
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Краснодар
Эх сурвалж: Roshydromet |
Зургийн цомог
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Краснодар – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads