Кужусонь
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Кучусон улс нь МЭӨ 2333-МЭӨ 108 оны хооронд Солонгосын хойгт оршин тогтнож байсан гэх домгийн шинжтэй улс юм. Нэр нь Ку- эртний, Чусон- наран мандах орон гэсэн утгыг агуулдаг. Тус улсыг домогт өгүүлснээр Таньгүнь хэмээгч байгуулсан бөгөөд тэрээр Хурмастын хаан Хуан Иний ач хүү нь юм. Энэ улсыг дотор нь 3 үе болгон хуваан авч үздэг. Эхний үе нь Таньгүнь вангийн удмын Жусонь улс, дэд үе нь Кижа вангийн удмын Жусонь, сүүлийн үеийг Виман вангийн удмын Жусонь улс хэмээн нэрийддэг бөгөөд эдгээрийг нийлүүлээд Кужусонь улс хэмээдэг. Кужусонь улс нь МЭӨ 108 онд Хань улсын довтолгоонд өртөн мөхсөн.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads