Квебек
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Кэбэк (Франц хэл: Québec[1] мөн Күэбэк гэж дууддаг) - Төв Канадын муж юм.[7] Кэбэк нь Канадын франц хэлт хүн ам нь олонхи байдаг тул франц хэл нь мужийн түвшинд албан ёсны хэл болох цорын ганц муж юм. Францын уламжлалын бусад элемент, тухайлбал иргэний эрх зүйн тогтолцоо Кэбэкт хүчтэй хэвээр байдаг.
Мужийн улс төрд Кэбэкийн үндэсний үзэл том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мужийн гурван гол улс төрийн нам Кэбэкийн өөртөө засах эрхийг улам өргөжүүлж, Кэбэкчүүдийг тусдаа үндэстэн гэж хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлздэг.[8] Кэбэкийн бүрэн эрхт байдлын хөдөлгөөний засгийн газрууд 1980, 1995 онд Кэбэкийн тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулж байсан бөгөөд Канадын Нийтийн Танхим "Кэбэкуаг (Québécois) Канадын доторхи үндэстэн" гэж хүлээн зөвшөөрсөн Кэбэкуа үндэстний саналыг баталжээ.[9][10]
Кэбэк нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр Канадын хамгийн том муж бөгөөд хоёрдахь том засаг захиргааны нэгж юм. Зөвхөн Нунавут л Кэбэкээс том билээ. Тус муж нь баруун талаараа Онтарио муж, Жэймс булан, Хадсон булангаар, хойд талаараа Хадсон хоолой, Унгава булангаар, зүүн талаараа Сент Лоренсийн булан, Ньюфаундленд ба Лабрадор, Нью-Брансвик мужуудаар тус тус хүрээлэгдсэн. Кэбэк өмнө талаараа АНУ-ын Мэн, Нью-Хэмпшир, Вермонт, Нью-Йорк муж улсуудтай хил залгадаг. Түүнчлэн Нунавут, Принс Эдвардын Арал, Нова Скотиатай далайгаар хиллэдэг.
Кэбэк нь хүн амаар Онтариогийн дараа хоёрт ордог. Оршин суугчдын ихэнх нь тус мужийн хамгийн том хот болох Монреал хот болон нийслэл Кэбэк хотын хооронд Гэгээн Лоренсийн голын ойр орчмын хотуудад суудаг. Англи хэлтэй иргэд болон англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Монреальд төвлөрдөг боловч Утауаис, зүүн хотууд болон Гаспе хойгийн бүс нутгаар англи хэлтнүүд бас байдаг. Мужийн төв ба хойд хэсэгт хүн ам сийрүү, гол төлөв уугуул иргэд амьдардаг.
Кэбэк байгалийн баялаг ихтэй бөгөөд энэ нь тус мужийн эдийн засгийн гол тулгуур болдгоос гадна агаар, сансрын салбар, мэдээлэл, харилцаа холбооны технологи, биотехнологи, эмийн үйлдвэрлэл зэрэг мэдлэгийн салбарууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.[11]
Remove ads
Тайлбар
Лавлах материал
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads