Күнсан
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Күнсан (Гүнсан; сол. 군산시, Gunsan-si, Kunsan-si, Күнсан-ши; Англи: Gunsan; Орос: Кунсан) — Өмнөд Солонгосын Умард Чолла мужийн хот. Өөрөөр хэлбэл улсынхаа гуравдугаар урт Кым голын Шар тэнгист цутгадаг адагт байрласан далайн боомт хот. Күнсанаас мужийнхаа Иксан хот хүрэх төмөр зам хэдийнэ тавигдсан. Иксанаас Хунам төмөр замын шугаманд орж Өмнөд Солонгосын төмөр замын гол зангилаа Тэжонтой холбогдоно. Авто замын тухайд Сөүлээс баруун эргээ дагаад Мугпо хот хүрэх хурдны зам энүүгээр дайран гардаг. Күнсаны нисэх буудлаас зөвхөн улс дотроо нисдэг. Энд нислэгийн зурвасыг нь хамт хэрэглэх АНУ-ын агаарын цэргийн бааз (англи. Kunsan K-8 Air Base) байдаг. Күнсан эрэг хавьдаа жараад жижиг аралтай. Далайн хүнсний зах нь улсдаа томоохонд тооцогдоно.
Remove ads
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
