Энэ хуудас нь Африк дахь улсын тухай өгүүлнэ. хэрэглээг, "Либери (салаа утга)"-с харна уу.
Либери Улс нь 3.8 сая хүн амтай. Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэгд тооцогддог. Тус улсын ДНБ нь 1.7 тэрбум ам.доллар. Нэг хүнд оногддог ДНБ нь 456 ам.доллар. Либери Улс Дэлхийн II дайны үеэр АНУ-ын хөрөнгө оруулалтаар өнөөгийн төрхөө олсон.
Өөрөөр хэлбэл тус улс 1940-өөд оноос шинэчлэгдэж эхэлжээ. Гэхдээ энэ шинэчлэлд тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Уильям Табмен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Либерийн ард түмэн үздэг. Тэрбээр АНУ-ын дэмжлэгээр улс орондоо эдийн засгийн ардчилал тогтоожээ. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллага /хожмоо Африкийн холбоо хэмээн нэрээ өөрчилсөн/-ын үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг юм.
Quick facts Бүгд Найрамдах Либери УлсRepublic of Liberia (Англи), Нийслэлба томоохон хот ...
Бүгд Найрамдах Либери Улс Republic of Liberia (Англи)
|
---|
|
Уриа: "The Love of Liberty Brought Us Here" 'Эрх чөлөөний хайр биднийг энд авчирсан' |
Төрийн дуулал: "All Hail, Liberia, Hail!" |
 Либери улсын байршил (хар ногоон) |
Нийслэл ба томоохон хот | Монрови 6°19′N 10°48′W |
---|
Албан ёсны хэл | Англи хэл |
---|
Угсаатны бүлгүүд | - 20.3% Кпелле
- 13.4% Басса
- 10% Гребо
- 8% Дан
- 7.9% Мано
- 6% Кру
- 5.1% Лома
- 4.8% Кисси
- 4.4% Гола
- 4% Кран
- 4% Вай
- 3.2% Мандинка
- 3% Гбанди
- 1.3% Менде
- 1.2% Сапо
- 0.8% Белле
- 0.3% Дей
- 0.6% бусад Либери
- 1.4% бусад Африк
|
---|
Шашин | - 86.2% Христ
- 11.7% Ислам
- 1.4% шашингүй
- 0.7% бусад
|
---|
Ард түмний нэршил | Либеричүүд |
---|
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
---|
|
• Ерөнхийлөгч | Жорж Веа |
---|
• Дэд Ерөнхийлөгч | Жуэл Тейлор |
---|
• Танхимын дарга | Бхофал Чемберс |
---|
• Ерөнхий шүүгч | Си-А-Ньене Юо |
---|
|
Хууль тогтоох байгууллага | Либерийн Парламент |
---|
• Дээд танхим | Сенат |
---|
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
---|
|
|
• Америкийн Колоничлолын Нийгэмлэгийн суурин | 1 сарын 7, 1822 |
---|
• Тусгаар тогтнолоо зарлав | 7 сарын 26, 1847 |
---|
• Бүгд Найрамдах Мэрилэнд Улсыг эзлэв | 3 сарын 18, 1857 |
---|
• АНУ хүлээн зөвшөөрөв | 2 сарын 5, 1862 |
---|
| 11 сарын 2, 1945 |
---|
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 6, 1986 |
---|
|
|
• Нийт | (102) |
---|
• Усны эзлэх талбай (%) | 13.514 |
---|
|
• 2023 тооцоо | 5,506,280[3] (120) |
---|
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
---|
• Нийт | ▲$8.84 тэрбум[4] (167) |
---|
• Нэг хүнд ноогдох | ▲$1,667[4] (184) |
---|
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
---|
• Нийт | ▲$3.90 тэрбум[4] (171) |
---|
• Нэг хүнд ноогдох | ▲$735[4] (180) |
---|
ОТББИ (2016) | 35.3[5] дундаж |
---|
ХХИ (2021) | ▲ 0.481[6] бага · 178 |
---|
Мөнгөний нэгж | Либери доллар (LRD) |
---|
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
---|
Огнооны формат | сс/өө/жжжж |
---|
Жолооны тал | баруун |
---|
Утасны томьёо | +231 |
---|
Домэйн нэр | .lr |
---|
|
Close
1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна.
Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улстөр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.