Лувсанвандангийн Болд
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Лувсанвандангийн Болд (1961 оны 10 сарын 4-нд төрсөн) нь Монголын улс төрч, бизнесмэн юм. Улсын Их Хурлын гишүүн. Урлаг судлаач Сономын Лувсанвандангийн том хүү тэрээр Бодь группийн үүсгэн байгуулагчдын нэг.
Тэрээр 1979 онд Улаанбаатар хотын арван жилийн 23-р дунд сургуулийг төгсөөд Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн.
Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж байгаад 1989 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон, Үндсэн Хуулийг батлалцсан байна.
1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүнээр ажиллаж байгаад Бодь интернэшнл компанийг байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.
1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Тэр үедээ 1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн даргын сонгуульт албыг хашжээ.
2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа бизнесийн салбарт буцаж орон, Голомт банкны ТУЗ-ийн дарга, Монголын банкны холбооны ерөнхийлөгч болжээ.
2004 онд төрийн албанд эргэн ирж, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
2008 оноос С.Баяр, С.Батболдын засгийн газруудад Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байжээ.
2012, 2016 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
2012-2014 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан.
2021 оны 11-р сараас Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад болон Европын Холбоонд суугаа Элчин сайд.
Remove ads
Эх сурвалж
- "Засгийн газрын гишүүн, сайдуудыг томиллоо". Эх хувилбараас архивласан: 2012-08-21. Татаж авсан: 2012-08-19.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|3=
(help)
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads