Миннесота
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Миннесота (Англи: Minnesota) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөдөд орших муж улс. Нутаг дэвсгэрээрээ 12-т орох тус муж улс нь хүн амаараа 21-т ордог (5 сая гаруйхан). Миннесотаг анх Миннесота нутаг дэвсгэрийн зүүн хэсгийг тасдан авч байгуулсан бөгөөд 1858 оны 5-р сарын 11-нд 32 дахь муж улсаар нэгдсэн. "Түмэн нуурын орон" гэж алдаршсан тус муж улсын нэр нь дакота хэлээр "ус" гэсэн утгатай үг юм. Ус, ой мод элбэг, парк, зэрлэг байгальтай тул аялал жуулчлал нэлээн хөгжсөн.
Миннесотагийн оршин суугчдын бараг 60% нь ихэр хот хэмээн алдаршсан, тээвэр, бизнес, үйлдвэрийн төв, олон улсад алдартай урлагийн бүлгэмүүд төвлөрдөг Миннеаполис-Сент Полын метрополитан бүсэд оршин суудаг.
Remove ads
Лавлах материал
Гадны холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads