Михаил Саакашвили

From Wikipedia, the free encyclopedia

Михаил Саакашвили
Remove ads

Михаи́л Николоз Саакашви́ли (гүрж. მიხეილ ნიკოლოზის ძე სააკაშვილი, Украин: Міхеіл Саакашвілі, 1967 оны 12 дугаар сарын 21-нд ЗХУ-ын Гүржийн ЗСБНУ-ын Тбилиси хотод төрсөн) Гүрж болон Украины улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 5 дугаар сараас Украины шинэчлэлийн Үндэсний Зөвлөлийн гүйцэтгэх хорооны тэргүүн.

Quick facts Михаил Саакашвили, Гүржийн 3 дахь ерөнхийлөгч ...

2004-2013 онуудад Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдож ажилласан. 2003 оны 11 сард Гүржийн төрийн тэргүүн Э.Шеварднадзег төрийн эрхээс буулгасан «Сарнайн хувьсгал»-ын удирдагчдын нэг. Өдгөө Украины Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын дарга.

Гүржийн Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд 2014 онд Саакашвили улс орноо орхисон. Гүржийн эрх баригчид Саакашвилийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг эрэн сурвалжиж эхэлсэн боловч М.Саакашвили үүнийг улс төржүүлсэн хэрэг гэж тайлбарладаг байсан.

Саакашвили 2014 онд Украинд төрийн эрх солигдоход Евромайдан хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байсан.

2015 онд Украины Одесс тойргийн Төрийн Захиргааны даргаар, Украины төрийн аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийн хяналтын Зөвлөлийн тэргүүн, Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн зөвлөх болсон юм. Энэ үед түүнд Ерөнхийлөгч Порошенко Украины иргэншил олгож, Саакашвили Гүржийн иргэншлээс татгалзсан байна.

2016 онд албан тушаалуудаасаа халагдаж, Ерөнхийлөгч Порошенкогийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн юм. 2017 онд түүний Украины иргэншлийг Ерөнхийлөгч Порошенко хураан авч 2018 оны 2 дугаар сард Украины нутгаас албадан гаргажээ.

Украинаас хөөгдсөний дараа эхнэрийнхээ нутаг Нидерландад хэсэг амьдарсан. 2019 оны 5 дугаар сарын 28-нд Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский Саакашвилид Украины иргэншлийг эргүүлэн олгож тэрбээр маргааш нь Украинд буцаж ирсэн юм.

Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads