Монгол тэмээ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Монгол тэмээ нь дэлхийд ховор буюу тэмээний 10 хувийг эзэлдэг (Хоёр бөхт тэмээ, Camelus bactrianus) хоёр бөхтэй тэмээ юм.

Түүхэн тойм

Хүннү гүрэн болоод Монгол Улс байгуулагдахад тэмээг түлхүү хэрэглэж, уналга, ачлага, алсын нүүдэлд ашилаж байсан түүх бий. Манай орны нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзлэх цөл, цөлөрхөг бүс нутаг Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад улсын бүх тэмээний 60 гаруй хувь, Их нууруудын хотгорт 19.9 орчим хувь, Дорнодын талд 7 орчим хувь, уулын ба ойт хээрийн бүс нутагт орших аймгуудад 5.2 хувь нь тус тус байршиж  өсгөн үржүүлж байна.

Тэмээний тоогоор Өмнөговь аймаг тэргүүлж, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дундговь аймаг удаалж байна. Монгол үүлдрийн тэмээний дотор аж ахуй биологийн онцлог ялгаа бүхий Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омог болон “Төхөм тунгалаг” үржлийн хэсгийн тэмээ бий.

"Тэмээ олонтой газар үлийн цагаан оготно үрждэггүй" гэлцдэг.

2019 оны байдлаар Монгол Улсын малын тоо 70.9 саяд хүрсэн. Үүний 45,5 хувийг хонь, 41,2 хувийг ямаа, 6,2 хувийг үхэр, 5,9 хувийг адуу бүрдүүлж байгаа бол тэмээн сүрэг ердөө 0,7 хувийг эзэлж байна.

  • 2008 онд АНУ-ын Чикаго хотын Врукфильдын амьтны хүрээ­лэнгийн монгол ингэ бот­голсон.
  • 2010 онд Япон улсын Осака хотын Тэнножи амьтны хүрээлэнгийн монгол ингэ ботголжээ.
  • 2019 онд АНУ-ын Айдоха мужийн “Idaho Falls” амьтны хүрээлэнд монгол ингэ ботголсон байна.
Remove ads

Тэмээний удам угшил

Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг), Дөхөм тунгалагийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий.

Үүлдэр

1980-аад оны үеэс Монгол оронд тэмээг Галбын улаан, Хэцийн хүрнээр сайжруулах ажлыг Говь-Алтай аймагт хийж байв. Тэмээний төрхийг гол төлөв бөхний аяс хэлбэрээр нэрлэнэ.

Тэмээний бэлгэдэл

Монголчууд тэмээ тэнгэрийн амьтан гэж дээдэлж ирсэн. Монгол ёс заншлын найман цагаан морь, нэг цагаан тэмээ эрхэм дээд есөн цагааны бэлэгт ордог. Есөн цагаан бэлэгт найман цагаан морь, булган молцогтой нэг цагаан тэмээ багтдаг. Есөн эрдэнэ гэдэгт алт мөнгө, шүр сувд, оюу номин, тана зэс болд зэрэг хамаарна[1].

Монголчууд хүйтэн хошуутай ямаа, тэмээнээс цагаан өнгөтэйг онцгойлж хүндэтгэн үзэх бөгөөд сүү саалийг нь анагаах увидас чадалтай гэж үздэг.

Ачаатай тэмээний бэлэгдэл

Ачаатай тэмээ болон тэмээн жин, тэмээн жингийн цуваа нь алс газраас ховор нандин эд бараа тээж ирж буй баяжихын бэлгэдэл, эд баялгийн бэлгэ тэмдэг болдог.

Тэмээтэй үлгэр домог

Тэмээний тухай ардын үлгэр домог олон бий. Үүнд:

Тэмээний магтаал

Монголын ард түмэн таван хошуу мал тус бүртээ зориулсан магтаалтай. Тэмээний магтаал нь Тэмээний магтаал гэхээс гадна "Орсон буурын магтаал" зэрэг эцэг малаар нэрлэсэн байдаг.

Идэш, хэвтэр, араншин

Монгол тэмээ зун бутны намааг тастаж биш, шувтарч иддэг бол өвөл харин тастаж иддэг. Хөмөл тааныг толгойлохоос өмнө бүхлээр нь иддэг ч толгойлбол толгойг нь иддэг. Тэмээ хүзүү урт амьтан болохоор нэг метрийн цаанахыг иддэгээс бэлчээрт халгүй байдаг. Говь нутгийн өвөл цаг ердөө бор говь, улаан бутраана сайтай байвал тэмээ сайн тогтдог жамтай. Өвөл бор говь өвс идсэн тэмээ хавар тарга сайн байдаг. Хавар дахин цагаан бэлчээрт гарч хялгана иддэг нь бэлчээр сольж байгаагийн илрэл. Хаврын сүүлч зуны эхэн сард бут голлож цэцэглэх үе болоход тэмээ бут сайтай бэлчээрийг зорьж явдаг.

Зун хаа ч хамаагүй салхи барьж ам ангалзуулан явдаг тэмээг хүмүүс “халгай идсэн тэмээ” гэдэг. Үнэндээ тэмээ ерөөс халгай иддэггүй гэнэ. Амаа их ангайдаг нь гашуун өвс их идсэнээс болсон гэж нутгийн малчид тайлбарлаж байв.

Тэмээний гол идэш тэжээл нь таана, баглуур, бударгана, хөмүүл бөгөөд үүнийг идсэн тэмээ маш сайн таргална. Тэмээ 11 сар хүртэл тарга тэвээргээ авна. Зун, намар таана, хөмүүл их идсэн тэмээ нь дотор халуу оргисноос болоод амаа ангайж салхи сөрөн алхдаг ба үүнийг салхидах гэнэ.

Тэмээ бэлчээрт гамтай халгүй байдаг нь тэмээний таваг нь зөөлөн, сүрэглэхдээ зөрөглөж явдаггүй. Тэмээ бас хэвлэгтэй амьтан болохоор сайн цадвал 3-4 цаг хэвтдэг. Зуны халуунд маш урт цагаар хэвтдэг байна. Өвлийн шуурганд гэдэс цатгалан бол босохгүй хэвтдэг. Тэмээ өдөрт бараг 5 кг өвс иднэ.

Тэмээ хүрээлэх

Тэмээ хүрээлнэ гэдгийг хэр барагийн хүн сонсоогүй, үзээгүй зүйл байх. Хүрээлнэ гэдэг нь сүрэг тэмээ нэг захаа дарж эргэлдэж идэшлэхийг хэлдэг. Тэмээний хүрээ, янзаган хүрээ, тоодгийн хүрээ хэмээн гурван хүрээ байдаг. Жил болгоны 8 сарын сүүл 9 сарын үеэр тэмээн сүрэг хүрээлдэг.

Remove ads

Зүс, биеийн онцлог

Тэмээг улаан, цагаан, хар, бор, зандан хүрэн гэж зүсэлдэг. Сайхан тэмээ унахыг хүсвэл холбоо бөхтэй нь ганган байдаг. Шааман бөхтэй тэмээ хурдан байдаг. Гуя сайтай тэмээ чадал сайтай байдаг. Давхар борвитой тэмээ унахад онцгой сайн байдаг ч одоо тийм тэмээ бараг байхгүй болжээ гэж малчид ярих юм.

Үйл явдал

  • 1997 оноос хойш зохион байгуулж буй "Түмэн тэмээний баяр"
  • 2006 оноос хойш "Монгол тэмээ-999" тэмээн уралдаан
  • Хоёр жил тутамд "Монгол тэмээ" наадам 2 сард Сайншанд хотноо болдог.
  • 2024 оны 5 сарын 12-нд "Нялх ботгоны баяр" анх удаа Дорноговь аймгийн Сайхандулаан суманд зохион байгуулсан.
  • 2024 оны 1 сарын 22-нд Баянхонгор аймагт эхэлсэн “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн болсон.

Амьтны хүрээлэнд

Монгол хоёр бөхтэй тэмээ дэлхийн олон улс орны амьтны хүрээлэнд байдаг. Үүнд:

Уран бүтээлд

Уран зурагт

Монгол түмэнд алдартай "Хар буур" зургийг ардын зураач Адъяагийн Сэнгэцохио зурсан юм.

Содномын Төгс-Оюун зураачийн уран зураг, номын чимэг зураг, чимэглэлийн бүтээлд монгол тэмээний төрхийг буулгаж тэмээчин, тэмээн жин, тэмээн жингийн цуваа, жинчин зэргийг дүрслэгдсэн байдаг.

Цэндийн Монгол зураачийн байгалийн уран зурагт, говь нутгийн сэдэвт уран бүтээлд нь монгол тэмээ голлох байр суурь эзэлдэг.

Ном зохиолд

2017 онд Зохиолч Чулууны Содномпил "Монгол хоёр бөхтэй тэмээний гайхамшиг" ном гаргасан байдаг.

Кино урлагт

2003 онд Герман, Монголын хамтарсан "Ингэн нулимс" баримтат кино.

Remove ads

Цахим холбоос

Эх сурвалж

Өсөл бууралт

Өсөлт бууралт 202.126.91.218 12:31, 1 Арванхоёрдугаар сар 2024 (UTC)

тэмээний кино

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads