Мономер
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Мономер (mono-, "one" + -mer, "part"), хоорондоо олноороо химийн холбоогоор холбогдож полимерийг үүсгэдэг молекул.[1][2] Зарим тохиолдолд "мономер уураг" гэж уургийн комплексийн нэг уургийг нэрлэдэг. Байгалийн гаралтай мономерийн хамгийн энгийн төлөөлгч бол глюкоз бөгөөд хоорондоо глюкозидийн холбоогоор холбогдон целлюлоз, цардуул, гликоген зэрэг полимерүүдийг үүсгэнэ. Мономер гэдэг томъёлол нь ихэвчлэн синтетик полимерүүдийг үүсгэдэг органик молекулуудыг илэрхийлдэг, жишээ нь, винил хлорид - полимеризацд орж поливинил хлоридийг (PVC) үүсгэнэ. Полимеризац гэж мономерээс полимер үүсэх процессийг хэлнэ. Цөөхөн тооны мономерээс тогтох молекулыг олигомер гэж нэрлэдэг.
Remove ads
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads