Монпелье
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Монпелье (франц. Montpellier) — Франц улсын өмнөд хэсэгт орших том хотуудын нэг. Окситани мужийн засаг захиргааны төв. Лез голын эрэг дээр, Газар дундын тэнгисээс 11,1 км зайд оршдог.

Монпелье хотын коммун нь 2022 онд 307,101 хүн амтай байсан бөгөөд 1962 оноос хойш хүн ам огцом өссөөр ирсэн байна.
Энэ хотод Гэгээн Петрийн сүмээс гадна Францын хамгийн эртний ботаникийн цэцэрлэг (1593 онд нээгдсэн) болон Францын зураачдын, тэр дундаа импрессионистуудын бүтээлийн баялаг цуглуулга бүхий Фабрын музей (франц. Le musée Fabre) нь жуулчдын сонирхлыг их татдаг. Жил бүр Монпелье хотод дарсны олон улсын үзэсгэлэн зохион байгуулагддаг.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads