Мьянмар
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Мьянмар (Мьянмар: Мьянма), албан ёсоор Мьянмарын Холбоо нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. Зүүн хойд талаараа Хятад, зүүн талаараа Лаос, зүүн урд талаараа Тайланд, баруун талаараа Бангладеш, баруун хойд талаараа Энэтхэг улсуудтай хиллэх ба мөн баруун урд талд нь Мартабаны булан, Андаманы тэнгис оршино.
Remove ads
Мьянмар нь дэлхийн 40 дахь том болох 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан, нийт 58.8 сая хүнтэй юм. Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Буддын шашны Бага хөлгөний урсгалд тулгуурлана. Генерал Не Виний удирдсан офицерууд 1962 онд У Нугийн иргэний засаглалыг түлхэн унагаснаас хойш цэргийн хунтын засаглал ноёрхож байсан. 2015 онд явагдсан бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ялалт байгуулан засгийн эрхийг авсан ч, Армийн улс төр дэх нөлөө үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа бөгөөд нэг дэд ерөнхийлөгч нь армийн генерал хүн юм. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан юм. 1989 он хүртэл Бирм гэдэг нэртэй байв.
Remove ads
Газар зүй
Мьянмар улс 676,578 км2 газар эзэлсэн, Афганистанаас том, дэлхийн 40-р их нутагтай орон юм.



Байрлал
Хойд өргөргийн 9° — 29°, зүүн уртрагийн 92° — 102° дотор Ази тивийн дорно өмнөд хэсэгт Энэтхэгийн далайн эрэгт оршино. Өрнө умард талаараа Бангладеш (271 км), Энэтхэг (1468 км), дорно умнөд талаараа Хятад (2129 км), дорно өмнөд талаараа Тайланд (2416 км), Лаос (238 км) улстай хиллэж, өмнөд талаараа Бенгалын булан, Андаманы тэнгист тулна. Хилийн урт — 6522 км, эргийн урт — 1930 км.
Газрын тогтоц
Хил дагуу нутгаар уулархаг ба дундад нутгаар голын хөндийн, өмнөд эргээр тэнгисийн эргийн нам доор газартай.
Умард зах, Хималайн өврийн Хкакабо уул (5881 м) хамгийн өндөр цэг бол эрэг хамгийн нам доор газар болно. Аракан, Пегу, Шан, Тенассарим зэрэг уул нуруу, тэгш өндөрлөг газруудтай.
Уулсаар зааглагдах Иравади, Салуин, Ситаун гэсэн гурван мөрний сав газар байна. Иравади мөрөн 2170 км урсах ба хүн ардын ихэнх нь энэ мөрнийг бараадаж, Аракан-Шаны хооронд нутагладаг.
Уур амьсгал
Нутгийн ихэнх хэсэг тропикийн, экваторын уур амьсгалтай.
Өмнөд эргээр муссон салхитай жилд 5000 мм хур тунадастай байдаг бол мөрний адгаар 2500 мм, төв хэсгийн хуурай газраар 1000 мм-ээс бага хур тунадастай. Умард хэсэгт харьцангуй сэрүүн бөгөөд жилийн дундаж температур 21°C байх ба өмнөд хэсэгт халуун буюу дунджаар 32°C температур хүрч хална.
Ургамал амьтан
Ургамал амьтнаар баян. Нутгийн 16.6% нь газар тариаланд тохирох газар байх ба ширэнгэн ойтой. Бар, ирвэс зэрэг ховор амьтад ширэнгэнээ байх ба зэрлэг үхэр, зэрлэг гахай, буга, заан зэрэг хөхтөн амьтан байна. Ойн аж ахуй эрхэлнэ. Тоть гэх мэт 800 гаруй зүйлийн шувуу байна.
Remove ads
Хүн ам зүй


Мьянмар улс 2014 онд 51,419,420 хүнтэй (дэлхийд 24-р олон) байв. 29 хувь нь 0–14 насны багачууд, 65% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 6 хувь нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 30 хувь хотод, 70% хөдөө оршин суудаг. Жилд 1.1%-аар өсөж байна. Хүн амын нягт — 76 хүн/км2, дундаж наслалт — 65.2 жил, хүйсийн харьцаа — 0.93 эр/эм (15-64 насанд 0.98), бичиг үсэг тайлагдалт — 90%.
Ард түмэн
Мьянмар олон үндэстний орон юм. 135 нэрээр ялган бүртгэдэг.
Хүн амын олонх нь төвөд-бирм угсааны «бама» хэмээх бирм үндэстэн (68%) юм. Мөн тай-кадай угсааны шан (10%), төвөд-бирм угсааны карен (6%), аракан (4%), хятад (3%), мон, качин зэрэг ард түмэн байна.
Хэл, шашин
Мьянмарын ард түмэн хэлний төрлөөр төвөд-бирм, тай-кадай, хмон-мьен, мон-кхмер, хятад гэж хэд ангилагдана. Улсын албан ёсны хэл нь бирм үндэстний эх хэл болсон төвөд-бирм язгуурын бирм хэл байна. Хүмүүс бирм, шан, мон гэсэн үет үсгээр бичдэг. Бирм үсэг харьцангуй дугуй хийцтэй.
Мьянмарын ард түмний 90% буддын шашин, бага хөлгөний уламжлалт шүтлэгтэй. Хүн амын цөөнхөд христ, лал, хиндү шүтлэг бий.
Хот суурин


1. Янгон (5,209,541 хүнтэй) |
6. Патейн (286,684) |
Remove ads
Түүх
Тэмдэглэл
- Со Вин нь ТЗЗ-ийн цорын ганц дэд дарга, боловч таван шадар сайдын нэг юм. Бусад нь Мья Тун У, Тин Аунг Сан, Соэ Хтут, болон Вин Шейн нар юм.[7]
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Мьянмар – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads