Неро

From Wikipedia, the free encyclopedia

Неро
Remove ads

Неро Клавдий Цезарь Август Германик (төрсөн нэр Луций Домитий Агенобарб; МЭ 37 оны 12 сарын 15 - МЭ 68 оны 6 сарын 9) бол МЭ 54 оноос МЭ 68 он хүртэл Ромын төрийг барьж байсан эзэн хаан бөгөөд Юлий-Клавдий династын сүүлчийн хаан юм.

Quick facts Неро, Ромын эзэн хаан ...

Неро Антиумд МЭ 37 онд Гней Домитий Агенобарб, Залуу Агриппина (Август хааны гуч охин) хоёрын хүү болон мэндэлжээ. Эцэг нь 3 настайд нь нас барсан байна.[1] Түүнийг 11 нас хүрэхэд эх нь Клавдий хаантай гэр бүл болж, Клавдий хаан түүнийг өргөж авчээ.[2] МЭ 54 онд Клавдий хаан таалах төгсөхөд Неро Преторын харуул, сенатын тусламжтайгаар хаан ширээнд суусан байна. Анхандаа хатан эх, гэрийн багш Залуу Сенека болон преторын префект(харуулын захирагч ноён) Секст Афраний Бурр нар хааны зөвлөхөөр ажилллаж байсан боловч Неро хаан яваандаа өөрөө төрийг захирч тэдний нөлөөнөөс ангижрах болжээ. Улмаар тэдний эрх мэдлийн төлөөх тэмцэл даамжирч хаан төрсөн эхийгээ хороосон байна. Мөн тэрээр Поппея Сабинатай суухын тулд өөрийн хатан Клавдиа Октавиа, хойд дүү Британникыг хөнөөсөн гэх мэдээ Ромын сурвалжуудад бий.

Неро дипломат ажиллагаа, худалдаа, соёлыг хөхүүлэн дэмждэг байжээ. Тэрээр амфитеатр олноор барихыг тушаал болгож, хөнгөн атлетикийн наадам, уралдаан тэмцээнүүдийг дэмжин зохион байгуулдаг байсан юм. Мөн боол, дорд гаралтай хүмүүсийн ажил болох жүжигчин, яруу найрагч, хөгжимчин, тэргээр уралдаачын дүрд хувирч олны өмнө гардаг байсан нь улс иргэдийг цочирдуулдаг байв. Ингэснээр Неро доод давхаргын иргэдийн дунд ихээхэн сайн нэртэй болсон ч нөгөө талаас, эдгээр арга хэмжээнд зарцуулагдсан зардлыг Ромын язгууртнуудаас гаргуулдаг байсан нь тэдний эгдүүцлийг хүргэдэг байжээ.

Неро хаан суухтай зэрэгцэн 52 онд Парфын улсаас өөрийн тавиул I Тиридатыг Их Армен улсын хаанаар өргөмжилжээ. Неро хариуд нь Корбуло жанжинд цэрэг өгч, 58–63 онд 5 жил байлдан ялалт байгуулж Арменыг өөрийн нөлөөнд хэвээр үлдээжээ. Боудика хатан Британид бослого гаргахад Гай Светоний Паулин жанжныг илгээж дарсан байдаг. Мөн Боспорын улсыг 63-68 оны хооронд Ромын эзэнт улсад нэгтгэж, түүнийг хаан байх үед Еврей-Ромын анхны дайн эхэлсэн юм. Хожим нь хаан өргөмжлөгдсөн Гальбын тусламжтай сенатор Гай Юлий Виндекс Неро хааны эсрэг босч, эзгүй шүүх хурлаар (латин: Trial in absentia) төрийн дайсан хэмээн зарлаж цаазаар авах ял оноосон байна. Неро Ром хотоос зугтан, 68 оны 6 сарын 9-нд амиа хорлож насыг барснаар Ромын эзэнт гүрэнд иргэний дайн гарсан юм. 69 оныг Ромын түүхэнд Дөрвөн хааны жил хэмээн нэрлэдэг.

Ихэнх Ромын сурвалжид түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, дарангуйлагч, завхай хаан байсан гэж зэмлэн тэмдэглэсэн байдаг. Светоны өгүүлснээр Ромын их түймэр бол Алтан ордон (латин: Domus Aurea) барих газар султгах гэсэн Неро хааны сэдсэн харгис арга байжээ.

Remove ads

Эх сурвалж

Ном зүй

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads