НҮБ-ын Ерөнхий Ассамблей

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей (Франц: Assemblée Générale AG) нь НҮБ-ын үндсэн зургаан байгууллагын нэг бөгөөд дэлхийн бараг бүх үндэстний төлөөлөгчдөөс бүрддэг ба улс орнууд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг дэлхийн бусад орнуудад хүргэх талбар юм. Гишүүн улс бүр том бага, баян ядууг үл харгалзан нэг саналын эрхтэй оролцдог. Ерөнхий Ассамблей дахь хэлэлцүүлэгүүдээс чухал гэрээ, хэлэлцээр, шинээр баталсан олон улсын эрх зүйн актыг гаргадаг. Захирамжаар баталсан эдгээр гэрээ хэлэлцээр буюу гаргасан шийдвэр нь зөвхөн зөвлөмжийн хэлбэртэй байдаг болохоор заавал хэрэгжих албагүй. Гэвч эдгээр нь улс орнуудын олонхын санаа бодлыг илэрхийлдэг учраас ихээхэн үр нөлөөтэй байдаг.

Quick facts Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий АссамблейUnited Nations General AssemblyAssemblée générale des Nations unies Asamblea General de las Naciones Unidas ...
Remove ads

Цахим холбоос

 Commons: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads