Одесса

From Wikipedia, the free encyclopedia

Одессаmap
Remove ads

Одесса (украин. Одеса [ɔˈdɛsɐ], польш. Odessa, рум. Odesa, еврей. אָדעס‎, грек. Οδησσός) Украин улсын өмнөд хэсэг дахь Одесса мужийн засаг захиргааны төв. Украины Далайн цэргийн хүчний гол түшиц бөгөөд Одессын буланд байрлах боомт.

Quick facts Ерөнхий мэдээлэл ...

2022 оны байдлаар 1,010 сая гаруй хүн амтай Украины 3 дахь том хот.[2]

Remove ads

Нэршил

1795 оны 1-р сар хүртэл энэ хотыг Хажибей гэж нэрлэдэг байв. Одесса хот гэж шинэ нэрийг анх 1795 оны 1-р сарын 21-нд дурдсан байдаг. Хотын уг нэр нь эртний Грекийн колони болох Одессос (Эртний Грек: Ὀδησσός) -оос үүдэлтэй гэж үздэг. 18-р зууны сүүлчээр туркуудын эзлэн авсан нутаг дэвсгэрт хотуудыг Грек нэрээр нэрлэх уламжлал байсан (жишээлбэл, Мелитополь, Севастополь, Тирасполь, Херсон г.м.).

Түүх

4-р зууны сүүл үеэс эхлэн Одесса болох нутаг дэвсгэр нь янз бүрийн нүүдэлчин овог аймгуудын (печенегүүд, половцууд) хяналтанд байсан. 13-р зууны дунд үеэс Алтан Орд, дараа нь Крымын ханлиг, 1362 онд Литвийн Их Гүнт улс дараа нь 1484 онд Османы эзэнт гүрний мэдэлд орж байж байгаад 1791 онд Оросын эзэнт улсын бүрэлдэхүүд орсон. Энэ үеэс Оросын Хар тэнгис дахь хамгийнг том боомт болж хөгжсөн байна.

1920-оод оноос ЗХУ-ын Зөвлөлт Украины бүрэлдэхүүнд багтсан.

1991 онд Украины тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгад Одесса мужийн хүн амын 85,38 хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгчээ.

Remove ads

Хүн ам

1926 онд Одессын үндэсний бүрэлдэхүүн: 39.2% оросууд, 36.9% еврейчүүд, 17.7% украинчууд, 2.4% польшууд болон бусад.

1989 онд: 48.9% украинчууд, 39.4% оросууд, 5.9% еврейчүүд, 1.5% болгарууд болон бусад үндэстний төлөөлөгчид байсан.

More information Үндэстэн, хүн амын тоо. мянга ...

Олон тооны эрдэмтэд Одессад ажиллаж, амьдарч байсан. Үүнд: Илья Мечников (1908 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал), Игорь Тамм (1958 оны Физикийн Нобелийн шагнал), Селман Ваксман (1952 оны Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал), Дмитрий Менделеев, Николай Пирогов, Иван Сеченов, Владимир Филатов, Николай Умов, Леонид Манделштам, Олександр Смакула, Марк Крейн, Вальдемар Хаффкин, Валентин Глушко, Израэл Достровский, Кэтрин Чамие, Жорж Гамов нар.

Зураг

Лавлах бичиг

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads