Оклахома

From Wikipedia, the free encyclopedia

Оклахома
Remove ads

Оклахома (Англи: Oklahoma) нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. 2007 оны тооцоогоор 3,617,316 оршин суугчтай[1], 177,847 км² нутаг дэвсгэртэй[3] байсан Оклахома муж улс нь хүн амаараа 28-д, газар нутгаараа 20-д ордог. Муж улсын нэр нь Чоктоо хэлний okla ба humma буюу "улаан хүмүүс"[4] гэсэн үгнээс гаралтай бөгөөд албан бусаар Даруйхан муж улс хочоороо нэршдэг. 1907 оны арваннэгдүгээр сарын 16-нд индианчуудын нутаг дэвсгэрээс үүссэн Оклахома муж улс нь холбоонд нэгдсэн 46 дахь муж улс болжээ. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Оклахома хот.

Quick facts

Байгалийн хий, газрын тос, хүнсний бүтээгдхүүний томоохон үйлдвэрлэгчийн нэг Оклахома нь нисэх, эрчим хүч, цахилгаан холбоо, биотехнологийн салбар дээр тулгуурласан эдийн засагтай.[5] АНУ-ын хамгийн хурдан өсөн нэмэгдэж буй эдийн засагтай тус муж улс нэг хүнд ногдох орлогын өсөлт болон дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтөөр дээгүүр байранд ордог.[6][7] Оклахома хот болон Тулза нь Оклахомагийн эдийн засгийн гол төвүүдийн үүрэг гүйцэтгэдэг ба муж улсын нийт хүн амын 60 орчим хувь нь эдгээр хотын метрополитан бүсэд оршин суудаг.[8] Тус муж улс эдийн засаг, эрүүл мэндийн салбарт холимог үзүүлэлттэй бөгөөд хамгийн том их сургуулиуд нь Америкийн их сургуулиудын лигт оролцдог.[9][10]

Оклахомагийн нутгийн ихэнхи хэсэг нь намхан нурууд, тал нутагт хамаарах бөгөөд, зүүн талаараа ой модтой. Тус муж улсын нутаг дэвсгэрийн ихэнхи нь хатуу ширүүн уур амьсгалтай АНУ-ын Их Тал болон Дотоод Өндөрлөг газарт оршдог.[11] Хүн ам нь германчууд, ирландчууд, англичууд, уугуул америкчуудаас гаралтай бөгөөд уугуул америкчуудын нийт 25 хэл аялгаар хэлцдэг нь аль ч муж улстай харьцуулсан олон юм.[12] Тус муж улс нь Америкийн соёлын гурван гол бүсийн уулзварт оршдог ба үүгээр мал тууврын зам дайрч өнгөрдөг байжээ. Түүнчлэн энэ нутагт өмнөдийн суурьшигчид ирж суурьшиж байсан бөгөөд уугуул америкчуудад зориулж засгийн газраас оноосон нутаг дэвсгэр багтдаг юм. Христийн евангелист урсгал Библийн бүс нь тус муж улсыг улс төрийн хувьд хамгийн консерватив муж улсуудын нэг болгосон боловч Ардчилсан Намд олонхи сонгогчид нь бүртгүүлсэн байдаг ажээ.

Remove ads

Лавлах материал

Нэмэлт унших материал

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads