Окленд

From Wikipedia, the free encyclopedia

Оклендmap
Remove ads

Шинэ Зеландын Хойд Арал дээр орших хотжсон нутаг болох Их Окленд нь Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай, хамгийн том, анхдагч хот юм. Нийт 1.4 сая хүн буюу тус улсын хүн амын дөрөвний нэгээс илүү нь Оклендэд оршин суудаг. Хүн амзүйн хандлагыг үзвэл тус хотын хүн ам Шинэ Зеландын бусад хэсгийн хүн амаас илүү түргэн өссөөр байх төлөвтэй байна. Улам бүр космополитан шинжтэй болж буй Окленд хотод дэлхийн аль ч хотоос олон полинез хүн ам оршин суудаг.[6]

Quick facts Окленд Auckland (Англи)Tāmaki Makaurau (Маори), Улс ...

Окленд хот (Хаураки булангийн арлуудыг оруулахгүй), Норт Шоор хот, Вайтакере, Манукау хотууд, Папакура дүүрэг, түүнчлэн Родний дүүрэг, Фрэнклин дүүргийн хотын хэсгүүдээс бүрдсэн хотуудын бөөгнөрөл юм. Маори хэлээр Оклендийн нэрийг Tāmaki-makau-rau, гэдэг бөгөөд мөн Окленд хэмээх нэрийг Маори хэлээр галигласан Ākarana хэмээх нэр бас бий.

Окленд нь зүүн талаараа Номхон Далайн Хаураки булан, зүүн өмнөд талаараа Хунуа нуруу, баруун өмнөд талаараа Манукау боомт, баруун ба баруун хойд талаараа Вайтакере нуруу ба арай багавтар нуруудаар хүрээлэгдэн оршино. Хотын бүсийн төв хэсэгт Тасманы тэнгисийн Манукау боомт болон Номхон Далайн Вайтемата боомтын хоорондох хүзүүвч байдаг. Окленд нь хоёр тусдаа тэнгис далайд боомттой дэлхийн цөөхөн хотын нэг билээ.

Remove ads

Лавлах материал

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads