Одиша

From Wikipedia, the free encyclopedia

Одишаmap
Remove ads

Одиша (лат-га. Odisha; Orissa-Орисса 2011 он хүртэл) — Энэтхэг улсын дорнод хэсэгт далайн эрэг дагуу оршдог муж.

Quick facts Одиша, Улс ...

155 мянган км² газар нутаг, 42 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь ори.

Remove ads

Газар зүй

Thumb
Нутгийн хуваарь

Одиша нутаг Энэтхэгийн хойгийн төв дорнод хэсэг, Бенгалын булангийн эрэгт оршдог.

Эргийн урт - 480 км. Өрнөд Бенгал, Жарканд, Чаттисгар, Андра Прадеш мужтай хиллэдэг.

Нутгийн дорнод хэсэг нам доор газар, бусад талаараа уулархаг. 31% ой.

Эрэг дагуу 1100 км² талбайт Чилика нуур тогтжээ.

Субарнарека, Рушикуля, Маханади зэрэг гол мөрөн урсдаг.

Нутгийн хамгийн өндөр цэг нь Дорно Гат нурууны Деомали (1672 м) юм.

Зундаа 25 °C - 36 °C, өвөлдөө 15 °C - 28 °C халуун байна. 6-10-р сард хур ихтэй.

Remove ads

Хүн ам зүй

Одиша мужийн хүн амын 81% төрөлхийн ориа хэлтэй. Бенгал, хинди, урдү, тэлүгү хэлтэн бас бий.

Хүн амын 73.0% бичиг үсэгт тайлагдсан үүнээс эрэгтэй- 82%, эмэгтэй- 64% байна. ХХИ нь 0.442 байгаа.

93.6% хиндү, 2.8% христ, 2.2% лал, бусад хэсэг сарна гэх мэт шүтлэгтэй.

Хот суурин

Томоохон хот (2011 оны байдлаар):

  • Бубанешвар – 837,737 хүнтэй,
  • Каттак – 606,007,
  • Рауркела – 552,970.

Түүх

Эрт үед энэ нутгийг Калинга гэж нэрийдэж байсан. НТӨ 261 онд Маврын Ашока хаан Калингаг эзлэн авсан тухай дурджээ.

Дундад зуунд Дорно Ганга, Гажапати, Их Могол, Бенгал зэрэг улсын харьяанд орж явав.

18-р зуунд Британийн колоничлолын мэдэлд орж, Бенгал муж, Мадрас мужид салангид хамаарч байв. 1903 оноос ориа хэлтний өөрийн гэх муж байгуулах хөдөлгөөн өрнөсөн. 1912 онд Бихар-Орисса муж үүсэн байгуулагдсаны дараа хоёр хуваагдаж 1936 онд ориа хэлтний Орисса муж дангаараа байгуулагджээ.

1947 онд Одиша муж тусгаар тогтносон Энэтхэгийн муж болсон.

Зураг

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads