Охайо
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Охайо (Англи: Ohio) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс.[4] Их нууруудын бүс нутагт багтдаг Охайо муж улс нь он удаан жил Хойд Америкийн соёл, газар зүйн уулзвар цэг байсаар иржээ. Европчуудыг анх ирэх үед болон түүний дараагаар Охайогийн өнөөгийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан уугуул америкчуудад Шооний, Ирокез, Майами, Вайандот омгийнхон орно. 1700-аад оноос эхлэн тус нутагт Шинэ Англи, Дундад Атлантын муж улсууд, Аппалачи, Дээд Өмнөдөөс ирсэн хүмүүс суурьших болжээ.
1984 оноос өмнө АНУ-ын хүн амын тооллогын товчоо Охайог Төв Хойд Бүсэд оруулж тооцдог байв.[5] Тус бүсийг дараа нь "Дундад Өрнөд" гэх болж хоёр хэсэгт хуваажээ. Охайо өдгөө Төв Зүүн Хойд муж улсуудын нэг гэж тооцогддог.[6] Охайо нь АНУ-ын зүүн эргээс гаднах муж улсууд дундаа хүн амын нягтшилаар тэргүүлдэг бөгөөд хүн амаараа АНУ-ын нийт муж улсууд дундаа 7-д ордог.
Охайо Баруун Хойд захирамжийн дагуу Холбоонд нэгдсэн анхны муж улс болсон. Тус муж улсын шуудангийн товчлол нь OH бөгөөд уламжлалт товчлол нь O юм. Охайогийн уугуул иргэдийг охайочууд гэх буюу бакай хэмээн Aesculus glabra гэдэг модны нэрээр нэрлэдэг.[7]
Remove ads
Тайлбар
Лавлах материал
Гадны холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads