Перс хэл
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Перс хэл (персээр урьд нь پارسی [pɒːɾˈsiː] паарси, одоо цагт فارسی [fɒːɾˈsiː] фаарси буюу фарси) нь Иран төрөл олон хэлний голлох нэгэн юм. Хэлний төрөл зүйн ангиллаар Энэтхэг-Европ язгуур, Энэтхэг-Иран салбар, Иран бүлэг, Өрнөд Иран дэд бүлгийн баруун урд хэсэгт харьяалагддаг.
Remove ads
Олон хэв маяг
Орчин цагт Нэг хэвэнд орсон Перс хэлний гурван янз маяг байдаг.
- Өрнө Перс (Ираны Перс, яг Перс гэх) нь Иран улсын албан ёсны хэл. Ирак болон ойр орчимд бас тархсан. Араб үсгээр бичдэг.
- Дари Перс (Дари, Афганы Перс) нь Афганистанд тархсан. Афганистаны албан ёсны 2 хэлний нэг. Араб үсгээр бичдэг.
- Тажик Перс (Тажик) нь Дундад Азийн өмнөд хэсгээр тархсан. Тажикистаны албан ёсны хэл. Кирилл үсгээр бичдэг.
Эдгээр гурван үндсэн хэв маягаас үл ялиг ялгаатай Хазара, Тегераны, Хератын, Дарвазын г.м хэдэн аялгуу байдаг. Эдгээр олон хэлбэр, аялгуу нь үгсийн сан, дуудлага, хэл зүйн ялгаа бага, хоорондоо бараг адил, сайн ойлголцож чаддаг. Иранд байдаг Лори хэл/аялгуунууд бас л дөхөж очдог.
Remove ads
Зүүлт
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads