Пиньинь

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ханью Пиньинь (хялбаршуулсан ханз: 汉语拼音; уламжлалт ханз: 漢語拼音; пиньинь: hànyǔ pīnyīn) буюу Пиньинь гэдэг нь хятад хэлний буюу албан ёсны "пунтунхуа" хэлний авиа зүйд суурилсан латин үсгэнд буулгасан галиг юм. БНХАУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. БНХАУ байгуулагдсаны дараа Хятадад бичиг үсэггүй хүний тоо их, гадаадын хүн хятад ханз бичиг сурах хэцүү байсан учраас энэ бэрхшээлийг шийдэхээр хоёр арга авсан нь хятад хэлний ханзны хялбаршуулсан хувилбар мөн байдаг юм.

Хятадын уламжлалт ханзны олон тэмдэгтээс бүтэх төвөгтэй байдал нь уг үсгийг сурахад хэцүү болгож байсан тул хятад иргэд өөрсдөө ханзаа мэдэхгүй байх нь жирийн үзэгдэл байсан. Иймээс 1950-аад оноос Хятадын хэл зүйч Жоу Ёгуан нарын эрдэмтэд латин үсэгт суурилсан дуудлагыг зохиож эхлээд, 1958 онд Хятадын засгийн газраас зааварчилгаа бүхий анхны эхийг хэвлүүлсэн.

Remove ads

Түүх

Хятадын түүхэнд хятад хэлний авиа дуудлагыг европын латин үсэгт тааруулах оролдлого анх 1605 онд шашны санваартан Маттё Риччигийн бичсэн Шижи Цижи (西字奇蹟; Xīzì Qíjī; Hsi-tzu Ch'i-chi) хэмээх номыг хэвлүүлснээр эхлэсэн. Тэр үеэс хойш европын хятад судлаач, аялагч бүр өөрийн гэсэн авианы дүрмийг гаргаж байсаар 1859 онд Их Британийн хятад судлаач Томас Уэйд, Херберт Гилес нар Уэйд-Гилесийн авианы тогтолцоог зохиосон нь 1979 он хүртэл олон улсад хэрэглэж байсан.

1950-аад онд Жоу Ёгуаны зохиосон Пиньинь гэх энэ авианы тогтолцоог Коммунист намын захиалгаар 3 жилийн турш судлагаа явуулж зохиосон. Үүний ачаар хятад хэл, бичгийг заах арга зүй өөрчлөгдөж, бичиг үсэгтэй хүний тоо аажмаар олширчээ.

Remove ads

Хүснэгт

More information Эхлэл, Үсэг ...

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Remove ads

Холбоотой хуудас

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads