Польшууд
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Польшууд (польш. Polacy) — Бүгд Найрамдах Польш Улсын үндсэн хүн ам бөгөөд баруун славын томоохон ард түмэн. Польшуудын төрөлх хэл нь Энэтхэг-Европ хэлний язгуурын слав хэлний аймгийн лехит бүлэгт ордог польш хэл юм.

Өнөөгийн байдлаар дэлхий дээр нийт 60 сая орчим польш угсаатан байдгаас 37,5 сая нь Польш улсад амьдарч байна.
Түүх
10-р зуунд Польшийн нутагт барууны христийн шашин нэвтэрч, польшууд латин цагаан толгойг ашиглаж эхэлсэн байна. Польшуудын ихэнх нь католик шашинтай боловч бусад шашны урсгалууд мөн байдаг.
2011 оны Бүх нийтийн хүн амын тооллогоор Польш улс 38,5 сая хүн амтайгаас 37,4 сая хүн өөрсдийгөө польш үндэстэн гэж мэдүүлжээ. Гадаад дахь польш үндэстний тоо янз бүрийн эх сурвалжийн дагуу 13-16 сая хүн байна гэж үздэг. Харин "Wspólnota Polska" нийгэмлэг гадаад дахь польш үндэстний тоог 20 сая хүн гэж тооцдог.

Remove ads
Дэлхийгээр тархсан польшууд
- Польш - 36.085 сая (2011)
- АНУ дахь польш гаралтай иргэд- 9.740 сая
- Герман дахь польшууд - 1.5 - 2 сая
- Бразил дахь польшууд - 1 сая
- Польшийн еврейчүүд - 1.25 сая
- Франц дахь польшууд - 1.05 сая
- Аргентин дахь польшууд - 0.5 - 1 сая
- Канад дахь польшууд - 0.9 сая
- Австрали дахь польшууд - 0.9 сая
- Их Британи дахь польшууд - 0.5 сая
- Беларусь дахь польшууд - 0.3 сая
- Литва дахь польшууд - 0.2 сая[26],
- Украин дахь польшууд - 144 мянга.
- Чех улс дахь польшууд - 0.1 сая
- Бельги дэх польшууд - 70 мянга.
- Орос дахь польшууд - 47 мянга (2010)
- Латви дахь польшууд - 45 мянга.
- Нидерланд дахь польшууд - 34 мянга.
- Казахстан дахь польшууд - 34 мянга.
- Өмнөд Африк дахь польшууд - 34 мянга.
- Азербайжан дахь польшууд - 0.3 мянга.
Remove ads
Алдартай польшууд
- Станислав Лем. уран зөгнөлийн зохиолч. Түний зохиолоор «Солярис», «Марсаас ирсэн хүн», «Магелланы үүл» кинонууд хийсэн.
- Тадеуш Костюшко. Польшийн үндэсний баатар. Эрх чөлөөний дайнуудад оролцогч цэргийн жанжин.
- Хенрик Сиенкевич. Алдартай түүхэн романуудын зохиолч, Нобелийн уран зохиолын шагналтан.
- Фредерик Шопен. Агуу хөгжмийн зохиолч.
- Николай Коперник. Польшийн агуу одон орон судлаач эрдэмтэн. Математикч, эдийн засагч. Дэлхийн гелиоцентр системийг үндэслэгч.
- Мария Склодовская-Кюри. Алдартай хими, физикийн эмэгтэй эрдэмтэн. Нобелийн хоёр удаагийн шагналтан.
- Роман Полански. Кино найруулагч, кино зохиолч, жүжигчин, «Оскар», «Алтан бөмбөрцөг»-ийн шагналтан.
- Анжэй Вайда. алдартай кино найруулагч.
- Лех Валенса, алдарт улс төрч, "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний удирдагч.
- Ромын Пап II Иохан Паул - Кароль Иозеф Войтыла нэртэй, польш гаралтай Ромын Пап лам.
Оросын польшууд
- Николай Михайлович Пржевальский (1839-1888) - Оросын судлаач, газар зүйч, байгаль судлаач, Оросын эзэн хааны газарзүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн.
- Михаил Александрович Врубель (1856-1910) - Оросын зураач.
- Константин Эдуардович Циолковский (1857-1939) — Орос, Зөвлөлтийн эрдэмтэн.
- Вацлав Вацлавович Воровский (1871-1923) - Оросын хувьсгалт хөдөлгөөний зүтгэлтэн, Зөвлөлтийн төр, намын удирдагч, публицист, утга зохиол судлаач.
- Глеб Максимилианович Кржижановский (1872-1959) - Оросын хувьсгалт хөдөлгөөний зүтгэлтэн, Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, намын удирдагч.
- Вячеслав Рудольфович Менжинский (1874-1934) - Оросын хувьсгалт хөдөлгөөний зүтгэлтэн, Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, намын удирдагч.
- Владислав Фелицианович Ходасевич (1886-1939) - Оросын яруу найрагч, орчуулагч.
- Константин Константинович Рокоссовский (1896-1968) - Зөвлөлт ба Польшийн цэргийн жанжин, ЗХУ-ын хоёр удаа баатар.
- Сигизмунд Александрович Леваневский (1902-1937) - Зөвлөлтийн нисгэгч, ЗХУ-ын баатар.
- Дмитрий Дмитриевич Шостакович (1906-1975) - Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, багш, хөгжим, нийгмийн зүтгэлтэн.
- Анатолий Львович Кубатский (1908-2001) — Зөвлөлт ба Оросын театр, кино жүжигчин.
- Ростислав Янович Плятт (1908-1989) — Зөвлөлтийн театр, кино жүжигчин.
- Владислав Игнатьевич Стржельчик (1921-1995) — Зөвлөлт ба Оросын театр, кино жүжигчин, багш.
- Роберт Иванович Рождественский (1932-1994) - Зөвлөлтийн яруу найрагч, орчуулагч, дуу зохиогч.
- Владислав Вацлавович Дворжецкий (1939-1978) — Зөвлөлтийн театр, киноны жүжигчин.
- Олег Иванович Янковский (1944-2009) — Зөвлөлт ба Оросын театр, кино, дуут жүжигчин, кино найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин.
- Сергей Владимирович Ястржембский (1953 онд төрсөн) — Оросын төрийн зүтгэлтэн, дипломатч.
- Эдмунд Мечиславович Шклярский (1955 онд төрсөн) бол Зөвлөлт ба Оросын дуучин, яруу найрагч, хөгжимчин, хөгжмийн зохиолч, зураач юм. Тэрээр "Пикник" рок хамтлагийн ахлагч, гитарчин, гоцлол дуучин юм.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads