Приморийн хязгаар

From Wikipedia, the free encyclopedia

Приморийн хязгаарmap
Remove ads

Приморийн хязгаар (орос. Примо́рье) — Оросын Холбооны Улсын субьект. Засаг захиргааны төв нь Владивосток хот, мөн энэ хот нь Алс Дорнодын Холбооны тойргийн төв нь юм.

Quick facts Приморийн хязгаарПриморье, Улс ...

Приморийн хязгаар 1938 оны 10-р сарын 20-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн «Алс дорнодын хязгаарыг Хабаровск, Приморийн хязгаарт хуваах тухай» тогтоолоор байгуулагдсан байна.

Баруун талаараа БНХАУ, баруун урдуураа Умард Солонгос, умард хэсгээрээ ОХУ-ын Хабаровск хязгаартай хиллэдэг байна.

Remove ads

Хүн ам

Оросын статистикийн "Росстат" байгууллагын 2024 оны албан ёсны мэдээгээр тус хязгаарын хүн 1 806 393 байсан. Үүнээс хотын хүн ам нь - 80,01 %.

Хүн амын үндэсний бүтэц

2010 оны хүн амын тооллогын дүнгээр 1 мянга гаруй хүн амтай ард түмний тоо дараах байдалтай байна.

  • Оросууд - 1,675,992 (85.66%)
  • Яс үндсээ заагаагүй хүмүүс - 144,927 (7.41%)
  • Украинчууд - 49,953 (2.55%)
  • Солонгосчууд - 18,824 (0.96%)
  • Татарууд - 10,640 (0.54%)
  • Узбекууд - 8993 (0.46%)
  • Беларусьчууд - 5930 (0.30%)
  • Армянчууд - 5924 (0.30%)
  • Азербайжанчууд - 3937 (0.20%)
  • Хятадууд - 2857 (0.15%)
  • Мордова - 2223 (0.11%)
  • Германчууд - 2087 (0.10%)
  • Чувашууд - 1960 (0.10%)
  • Башкирууд - 1564 (0.08%)
  • Молдавчууд - 1433 (0.07%)
  • Киргизүүд - 1424 (0.07%)
  • Казакууд - 1235 (0.06%)

Нутгийн бага тооны үндэстнүүд:

  • Удэгейчууд — 793 (0,04 %)
  • Нанайчууд — 383 (0,01 %)
  • Тазууд — 253 (0,01 %)
Remove ads

Боловсрол

Приморийн хязгаарт 20 дээд боловсролын байгууллага болон салбар байдаг. Тэдний хамгийн том нь Оросын Алс дорнодын Холбооны Их сургууль юм.

Эш холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads