Пёньян
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Пёньян (солонгосоор 평양, «тэгш газар», → Пёнъя́н, урьд Пхенья́н ) — Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын нийслэл хот.
Пёнъян хот Умард Солонгос орныхоо баруун хэсэгт Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот нь юм. 1946 онд Өмнөд Пёнъань аймгийн харьяанаас салан дэвшиж улсын хот болсон. Энэ нь улсын доор шууд захирагддаг, аймагтай эн тэнцүү эрхт нэгж гэсэн үг. Бүрэн хэлвэл Шууд захирагдах Пёнъян хот ([пёнъян чикалши]) гэнэ. Бодит байдалд хот, хөдөө аль алиныг багтаасан 3,194 км² талбайт Пёнъян нутагт 2008 оны байдлаар 3,255,388 хүн оршин сууж байна.[1]
Remove ads
Нэр
Хотын нэрийг монголоор зөв бичиж дуудах эсэх тухай ярьцгаах болсон. Солонгосоор 《평양》 (пёнг-янг) гэж бичээд [пёнъ я́нъ] гэж хэлдэг. Энэ хоёр үеийг кирилл бичгээр [ъ] тэмдэг жийрэглэн холбож Пёнъян гэж бичнэ. Үүнээс жаахан будилж Пёнян, Пёньян, Пён-Ян гэсэн нь ч байна. Орост түрэлтийг [х] үсгээр галигласан нь XX зууны Монголд тэр хэвээр Пхеньян гэж бичигдээд нэг үе нэмж [пэ-хэ-ньяан] маягаар гажин дуудагджээ.[2] Монгол бичгээр харин ᠫᠶᠣᠩᠶᠠᠩ (pyongyang) [пён яан] гэх нь маргаангүй юм.[3]
Remove ads
Газар зүй
Уур амьсгал
Температур, хур тунадасны олон жилийн дундаж (1971–2000 он)
|
Remove ads
Түүх

Пёнъян 25 - 220 онд байгуулагдсан.[8]
Пхеньяны тулалдаан
Хятад-Японы анхдугаар дайны хүрээнд хуурай газар дээр явагдсан хоёр дахь том тулалдаан юм. 1894 оны 9 сарын 15-нд Солонгосын Пхеньянд Мэйжигийн Япон болон Манж Чин гүрний хооронд болжээ.
Хятадын Бэйянгийн Армийн 13,000 - 15,000 орчим цэрэг бүхий хүч Пхеньянд 1894 оны 8 сарын 4-нд ирж, эртний хотын хана хэрмийг засварлаж, өөрсдийн хүний тоо, хамгаалалтдаа найдан суув.
Маршал Ямагата Аритомогийн удирдлага доорх Японы Эзэн Хааны Армийн 1-р бүлэглэлийн 10,000 цэрэг бүхий (цэргийн тоо баталгаатай бус) арми нь дэслэгч генерал Нозү Мичицүрагийн удирдсан 5-р дивиз (Хирошима), дэслэгч генерал Кацүра Тароогийн удирдсан 3-р дивиз (Нагоя)-ээс бүрдэж байв. Японы цэргийн хүч Чемульпо (одоогийн Инчон)-д 1894 оны 6 сарын 12-нд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж чаджээ. 7 сарын 29-нд Сёнгхваны тулалдаанаар бага зэрэг урагшилж чадсан 1-р арми хойд зүг рүү Пхеньяныг чиглэн маршлав. Ингэх замдаа Пусан, Вонсанд буусан десанттайгаа нийлж чаджээ.
Хятадын тал 2000 хүнээ алдаж, 4000 орчим цэрэг шархадсан бол Япончууд дөнгөж 102 хүнээ алдаж, 433 хүн шархадсан бөгөөд 33 цэрэг сураггүй болсон аж.
1894 оны 9 сарын 16-ны өглөө гэхэд Японы хүч Пхеньяныг бүрэн эзэлж авсан байна.
Хүн ам
Пхеньян (Пёнъян) XX зууны эхэнд 4 түмэн хүнтэй байв.
1972 онд нэг сая хүнтэй болж байлаа.
2010 оны тооцоогоор 3.3 сая оршин суугчтай байна.
Remove ads
Засаг захиргааны хуваарь

Пхеньян (Пёнъян) 19 дүүрэг (күёг), 4 хошуу (군, күнь)-наас бүрдэнэ.[10]
Дүүрэг (күёг):
|
|
Хошуу (күнь):
|
|
Remove ads
Метро

Пхеньян хотод метроны шугам сүлжээ бий. Пхеньяны метро 1968 онд байгуулагдсан.
- Чхоллима (сол. 천리마선) шугам
Өртөөнүүд:
- «Пульгынбёль» (сол. 붉은별)
- «Чону» (сол. 전우)
- «Кэсон» (сол. 개선)
- «Тхонъиль» (сол. 통일)
- «Сынни» (сол. 승리)
- «Понхва» (сол. 봉화)
- «Ёнгван» (сол. 영광)
- «Пухын» (сол. 부흥)
- Хёкшин (сол. 혁신선) шугам
Өртөөнүүд:
Remove ads
Зураг
- 1920 оны зураг
- Нийтийн тээврийн трамвай
- Пхеньян (Пёнъян) хүйтэн гоймон
- Телевизийн цамхаг
- Ялалтын хаалга
- Эх орон бүтэн болохын хаалга
- Майн нэгний цэнгэлдэх хүрээлэн
- Кымсүсань дурсгалын ордон
- Тунмён вангийн бунхан
- Рюгён зочид буудал
- Хуучирсан хороолол
- Шинэхэн хороолол
- Боулинг тоглох газар
- Мангёндэ хүүхдийн ордон
Aх дүү хотууд
Лавлах бичиг
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads