Равсалын Ринчинбазар

From Wikipedia, the free encyclopedia

Равсалын Ринчинбазар
Remove ads

Равсалын Ринчинбазар Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Шинжлэх ухааны доктор, Бүс нутгийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн.

Thumb
Равсалын Ринчинбазар

Намтар

1959 онд Архангай аймгийн Цахир суманд төрсөн. МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн. Монгол Улсад дөхөлтийн онол, дифференциал тэгшитгэлийн шийдийг өндөр нарийвчлалтай байгуулах болон онолын физикийн шугаман бус бодлогыг бодох асуудал, эдийн засаг-математик загварчлалын чиглэлийг хөгжүүлэгч. Төрийн албаны тэргүүн түшмэл, математик, эдийн засгийн мэргэжлийн нийгэмлэг, төрийн бус байгууллагын сонгуульт олон ажил гүйцэтгэж байсан.

Remove ads

Боловсрол

  • 1977 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль төгссөн
  • 1982 онд МУИС-ийн Физик Математикийн Факультетыг математикч, математикийн багшийн мэргэжил эзэмшиж төгссөн
  • 1993 онд МУИС-д “Онолын физикийн зарим шугаман бус бодлогыг ойролцоо бодох нь” сэдвээр физик-математикийн ухааны дэд докторын зэрэг,
  • 2006 онд Шинжлэх ухааны академид “Монголын бүс нутгийн хөгжлийн эдийн засаг-математик загварчлалын асуудал” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан
Remove ads

Ажил эрхлэлт

  • МУИС-ийн Алгебр-геометрийн тэнхимд багш 1982-1996 он
  • ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-д эрдэм шинжилгээний ажилтан 1991-1992 он
  • ЗГХЭГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 1996-1997 он
  • ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга 1997-2000 он
  • Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга 1997-2000 он
  • Усны үндэсний хорооны дарга 1996-2000 он
  • ШУА-ийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал 2000-2003 он
  • МУИС-ийн МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхимд профессор 2001-2002 он
  • МУИС-ийн МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч 2002-2008 он
  • МУИС-ийн МКС-ийн захирал 2008-2009 он
  • ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншил судлах олон улсын хүрээлэнд төслийн удирдагч 2003-2009 он
  • МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал 2009-2013 он
  • “Шууд ардчилал” хүрээлэнгийн зөвлөх 2013-2014 он
  • УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх 2013-2016 он
  • СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга 2013 оноос
  • МУИС-ийн захирлын зөвлөх 2015-2016 он
  • “Үндэсний баялаг” ХХК-д зөвлөх 2016-2019 он
  • МУИС-д гэрээт профессор 2019 оноос
  • Үндэсний хөгжлийн газрын зөвлөх, Эдийн засаг, хөгжлийн яамны зөвлөх 2020-2024 он
  • Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөх 2021 оноос
  • МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 2022 оноос
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн 2024 оноос

Шагнал

  • Алтан гадас одон (1999, 2009)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2015)
  • Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, тэмдэг (2021)
  • МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медаль (2017)
  • ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медаль (2012)

Ном, бүтээл

  1. Р.Ринчинбазар, Р.Хатанбаатар “Ердийн дифференциал тэгшитгэлийн семинарын зөвлөмж”, гарын авлага, 1983
  2. Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн семинарын зөвлөмж” I хэсэг, гарын авлага, 1984
  3. Р.Ринчинбазар, Т.Жанлав, Р.Хатанбаатар “Тооцон бодох математикийн практикум”, I хэсэг, гарын авлага, 1985
  4. Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн семинарын зөвлөмж”, II хэсэг, гарын авлага, 1985
  5. Р.Ринчинбазар, Ц.Цогчулуун, “Тооцон бодох математикийн практикум”, II хэсэг, гарын авлага, 1986
  6. Р.Ринчинбазар, “Математик физикийн тэгшитгэлийн бодлогын хураамж” бодлогын хураамж  1987
  7. Р.Ринчинбазар, “Ердийн дифференциал тэгшитгэлийн лекц”, I дэвтэр, сурах бичиг, 1988
  8. Р.Ринчинбазар, П.Бэгзжав “Туршилтын үр дүнг боловсруулах математик аргууд”, сурах бичиг, 1989
  9. Р.Ринчинбазар, “Численное решение некоторых нелинейных задач теоретической физики”  диссертаци,  УБ, 1993
  10. Р.Ринчинбазар, Т.Жанлав, Л.Өвгөн, “Тооцон бодох математик“, сурах бичиг, I дэвтэр 1995, II хэвлэл 2006
  11. Р.Ринчинбазар, А.М.Денисов “Введение в теорию разностных схем”, сурах бичиг, 1996
  12. Р.Ринчинбазар, Т.Жанлав, А.Галтбаяр “Дифференциал тэгшитгэлийн бодлогын хураамж”, 1997
  13. Р.Ринчинбазар, Ц.Батсүх “Программчлалын PASCAL хэл” сурах бичиг, 1996, 2002
  14. Р.Ринчинбазар, Т.Жанлав “Тооцон бодох математикийн бодлогын хураамж”, 1998
  15. Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн бодлого”, 2001
  16. Р.Ринчинбазар, Л.Өвгөн “Математик физикийн тэгшитгэлийн бодлого бодох зөвлөмж”  гарын авлага, 2002
  17. Р.Ринчинбазар, Л.Цэдэндамба “Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулах арга зүй”, аргачлал, товхимол, 2003
  18. Р.Ринчинбазар “Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга” товхимол, 2003
  19. Р.Ринчинбазар “Архангай нутгаас төрсөн эрдэмтэд”, товхимол, 2003  
  20. Р.Ринчинбазар “Монголын бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлууд”, нэг сэдэвт бүтээл, 2004
  21. Р.Ринчинбазар “Монголын бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, удирдлагын асуудлууд”, нэг сэдэвт бүтээл, 2004
  22. Р.Ринчинбазар “Монголын бүс нутгийн хөгжлийн эдийн засаг-математикийн загварчлал”, нэг сэдэвт бүтээл, 2004
  23. Р.Ринчинбазар “Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн эдийн засаг-математик загварч-лалын асуудал: онол, арга зүйн аспект”, диссертаци УБ, 2006
  24. Р.Ринчинбазар, хамтын “Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогын төсөл” бодлогын баримт бичиг, УБ 2006
  25. Р.Ринчинбазар “Ердийн дифференциал тэгшитгэл (их сургуулийн математикийн цуврал)”,   сурах бичиг, 2007
  26. Р.Ринчинбазар, Т.Жанлав, Л.Өвгөн “Ердийн дифференциал тэгшитгэл (Их сургуулийн бодлогын хураамжийн цуврал)”, 2007
  27. Р.Ринчинбазар, Ц.Гантулга, Л.Өвгөн “Ердийн дифференциал тэгшитгэл (Их сургуулийн математикийн гарын авлагын цуврал)”, 2007
  28. Р.Ринчинбазар, Т.Жанлав “МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн түүхэн замнал (1942-2007 он)”, товхимол, 2007
  29. Р.Ринчинбазар “МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн түүхэн замнал (1942-2012 он)”, товхимол, 2007
  30. Р.Ринчинбазар, В.Адьяасүрэн “Академич Р.Гончигдоржийн нэрэмжит математикийн IX олимпиад”,   товхимол, 2008
  31. Р.Ринчинбазар “Монгол Улсын ардын багш Б.Банзрагчийн нэрэмжит математик, байгаль шинжлэлийн олимпиад”, товхимол, 2016
  32. Р.Ринчинбазар, хамтын, “Монгол Улсын шинжлэх ухаан 76-р боть (Тооцон бодох математик)”, нэг сэдэвт бүтээл, 2010
  33. Р.Ринчинбазар “Академич Т.Жанлавын амьдрал, бүтээл”, товхимол, 2010
  34. Р.Ринчинбазар, хамтын, “Монгол Улсын шинжлэх ухаан 78-р боть (Эдийн засаг-математик загварчлал, зохимжтой жолоодлогын онол)”, нэг сэдэвт бүтээл, 2010
  35. Р.Ринчинбазар, хамтын, “МУИС - Эрдэм оюуны их өргөө”, 2012
  36. Р.Ринчинбазар, Ш.Чунаг “Архангай нутгаас төрсөн эрдэмтэд”, 2013
  37. Р.Ринчинбазар, хамтын, “Сэнгээ хувилгаан Түүх сурвалжийн товчоон”, 2014
  38. Р.Ринчинбазар, хамтын, “Монгол Улсад арилжааны даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөн түүхэн замнал (1934-2014 он)”, 2014
  39. Р.Ринчинбазар, “Магсарын Мижидгомбо (бүтээл, туурвил)”, 2015
  40. Р.Ринчинбазар, хамтын, “Сэнгээ гэвш”, 2016
  41. Р.Ринчинбазар, “Увдист орон” цогцолбор төслийн танилцуулга, товхимол,  2016
  42. Р.Ринчинбазар, хамтын “Мөнхрөхүйн увдис”, 2016
  43. Р.Ринчинбазар, “Улам-Оргих тайжийн удмынхан”, 2017
  44. Р.Ринчинбазар “Халзан бүргэдэй хайрхан мину”, товхимол, 2017
  45. Р.Ринчинбазар “Эрдэм түгээсэн 75 жил” түүхийн альбом,  2017
  46. Р.Ринчинбазар “Оргилд тэмүүлсэн 20 жил”, 2017
  47. Р.Ринчинбазар “Орон нутаг, бүс нутгийн удирдлага”, лекцийн эмхэтгэл, 2018
  48. Р.Ринчинбазар “Раашийн Жамсрангийн удмынхан”, 2019, 2022
  49. Р.Ринчинбазар, Д.Эрдэнэбаяр “Бүс нутгийн шинжлэх ухааны үндэс”, нэг сэдэвт бүтээл,  2019
  50. Р.Ринчинбазар “Бурханы шашин ба эрдэмт мэргэн Сэнгээ гэвш”, 2019
  51. Rinchinbazar R, D.Erdenebayar, “Regional development policy in Mongolia”, нэг сэдэвт бүтээл,  2020
  52. Р.Ринчинбазар, хамтын “Хүмүүний газарзүй”, сурах бичиг, 2021
  53. Р.Ринчинбазар, хамтын “Хүмүүний газарзүйн практикум”, гарын авлага, 2024
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads