Рио-де-Жанейро
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Рио-де-Жанейро (порт. Rio de Janeiro) нь Сан-Паологийн дараа ордог Бразилийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.
Рио-де-Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уул дээр орших, Шинэ Дэлхийн долоон гайхамшигийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) гэсэн Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана цэнгэлдэх хүрээлэн зэргээрээ бас алдартай. Рио-де-Жанейрод мөн Parque Estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ойнууд оршдог.
Галеао - Антонио Карлос Жобим олон улсын нисэх буудал нь Рио-де-Жанейро хотыг Бразилийн болон олон улсын хотуудтай холбодог. Рио-де-Жанейро нь хэдийгээр их үзэсгэлэнтэйд тооцогддог боловч дэлхийн хамгийн догшин хотуудын нэг юм.
Remove ads
Тэмдэглэл
Эх сурвалж
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads