Самара

From Wikipedia, the free encyclopedia

Самараmap
Remove ads

Самара (1935-1991 оны хооронд Куйбышев, түүнээс хойш Самара Казах: Самыр) — ОХУ-ын Самара мужийн төв, 1.2 сая хүнтэй саятан, улсынхаа зургаадугаар их, Ижил мөрний эрэгт оршдог хот.

Quick Facts Самара Самара, Улс ...
Remove ads
Remove ads

Түүх

Хотын нэр

Самара хотын нэрийн гарлын тухай хоёр гол онол байдаг. Эхний хувилбараар бол Ижил мөрөнд цутгадаг Самара голын нэрээр нэрлэгдсэн гэх. Харин хоёрдугаар хувилбарт грек хэлний „Самар“-худалдаачин, наймаачин болон „Ра“ гэх Ижил мөрний эртний нэрээс гаралтай гэж үздэг аж.

Хотын үүсэл

Оросын түүхийн бичгүүдэд Самара хотыг анх 1361 онд дурдсан байдаг. 1367 онд венецийн худалдаачид болох Франческо, Доминико Пиццигано нарын Ижил мөрний газрын зургийг зурахдаа Самара гэх сууринг тэмдэглэсэн байдаг байна.

1586 онд Фёдор Иванович хааны зарлигаар Ижил мөрөнд цутгах Самара голын хамгийн өргөн хэсэг дээр хяналтын цайз бариулсан ба түүний „Самара хотхон“ хэмээн нэрлэжээ. Энэхүү бэхлэлт нь оросыг нүүдэлчдээс хамгаалах зорилготой байсан төдийгүй Казаниас Астрахань руу явах усан замын найдвартай байдлыг хангах ёстой байв.

Анхандаа хэрмийн хашааг үзүүрлэсэн модоор хийн, дээр нь харуулын цамхаг болон буудах шагайвчтайгаар барьжээ. 1636 онд цайзын урт 1700 метр, өргөн нь 350 метр болсон байлаа. 1689 онд тус „хотхон“ нь албан ёсоор хотын эрхтэй болов. Энэ үед Самара нь зөвхөн цэргийн чухал бааз төдийгүй оросуудын дорно дахины улсуудтай худалдаа эрхлэх томоохон төвийн зэрэгцээ хийх ба ачаа барааг шилжүүлэх цэг болсон байв.

Хүн амын өсөлт

More information Он, Хүн ам ...

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Remove ads

Зургийн цомог

Thumb
Самарын театр
Thumb
Самарын үнэн алдартны сүм
Thumb
Самарын улсын филармони

Цаг агаар

Quick Facts Самара, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Самара
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −9.0 −7.5 −0.9 11.5 20.9 24.1 26.1 24.2 18.1 8.3 −0.1 −5.7 Ø 9.2
Мин. Температур (°C) −15.7 −14.6 −7.7 2.3 9.6 13.6 15.9 13.9 8.7 1.5 −4.6 −11.4 Ø 1
Тунадас (мм) 46 35 33 39 32 58 64 52 45 52 54 51 Σ 561
Бороотой өдөр (d) 10 7 7 7 5 8 8 7 7 9 10 10 Σ 95
Хур тунадас
Эх сурвалж: Roshydromet

Цахим холбоос

 Commons: Самара – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads