Самуэль де Шамплэйн

From Wikipedia, the free encyclopedia

Самуэль де Шамплэйн
Remove ads

Самуэль де Шамплейн (франц. Samuel de Champlain ; 1567 оны 7-р сарын 3-нд төрсөн – 1635 оны 12-р сарын 25-нд нас барсан) Францын судлаач, аялагч, далай ус судлаач бөгөөд 1601 онд "хааны газарзүйч" цол хүртсэн. Канад (Квебек) дахь Францын анхны сууринг үндэслэгч, захирагч байсан хүн.

Thumb

Самуэль де Шамплейн 1603 онд Гэгээн Лоренс голыг уруудан 1604-1606 онд Хойд Америкийн Атлантын далайн эрэг дагуу хэд хэдэн аялал хийжээ. Тэрээр Нантакет арал дээр хөл тавьсан анхны европ хүн юм.

1608 онд тэрээр Гэгээн Лоренс голын аманд газардаж, Шинэ Францын нийслэл болох тавилантай Квебек хотыг байгуулжээ. Дараа жил нь тэрээр Шамплейн нуур, Жорж нуур (тэдгээрийг өөрөө нэрлээгүй байна) болон Адирондак уулсыг олж, Алгонкин индианчуудын омогтой холбоо тогтоожээ.

1609-1615 онд Шамплейн Квебекээс Номхон далай руу гарах усан замыг нээхийг оролдсон байна. 1616 онд тэрээр анх удаа Атлантын далайгаас Хурон нуур руу аялж, Хурон индиан овогтой холбоо тогтоожээ.

1633 онд тэрээр ирээдүйн Канад болох Шинэ Францын захирагчаар томилогдов.

Remove ads

Бүтээлүүд

Тэрээр өөрийн аялалуудынхаа тухай: «Des sauvages» (1603); «Voyages et découvertes en la Nouvelle France» (1619—1627); «Voyages de la Nouvelle France» (1632) бүтэлүүддээ тусгасан байна.

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads