Саудын Араб
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Саудын Араб (араб. السُّعُودِيَّة, Ас-Су‘уди́йя), албан ёсоор Саудын Арабын Хант Улс (араб. المَملَكَة العَرَبِيَّة السُّعُودِيَّة, Аль-Мамляка аль-‘Арабийя ас-Су‘удийа) нь Арабын хойгийн дийлэнх буюу 80% -ийг эзлэн орших Баруун Азийн орон юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен зэрэг орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь 2021 оны байдлаар 34 сая 783 757 байсан бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим. газр нутгийн хэмжээгээрээ дэлхийд 13-рт ордог байна. Төрийн хэл нь- араб хэл. Нийслэл хот нь -Эр-Риад юм.
Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.
Саудын Араб нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашнал (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа зовнисон байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.
Remove ads
Цаг агаар
Саудын Араб маш хуурай цаг агаартай. Арабын хойг нь зуны температур байнга +50 хэмээс дээш байдаг дэлхийн цөөхөн газрын нэг юм. Тус улсын баруун хэсэгт орших Жизан ууланд л цас ордог бөгөөд жил бүр биш. Нэгдүгээр сарын дундаж температур цөлийн хотуудад 8-20 хэм, Улаан тэнгисийн эрэгт 20-30 хэм байна. Зуны улиралд сүүдэрт +35 °C-аас +43 °C хэмийн хооронд хэлбэлздэг. Шөнөдөө элсэн цөлд заримдаа 0 ° C-ийн хэм хүрдэг нь элс өдрийн турш хуримтлагдсан дулааныг хурдан гадагшлуулдагтай холбоотой ажээ.
Remove ads
Тэмдэглэл
- Шахадаг (Итгэлийн мэдэгдэл) нь заримдаа монгол хэл рүү 'Бурхнаас өөр бурхан үгүй' гэж орчуулагддаг бөгөөд орчуулгын оронд араб хэлний Аллахгэдэг үгийг ашигладаг. Аллах (Араб хэл: ٱلله) гэдэг үгийг шууд утгаар нь Бурхан гэж орчуулдаг ба 'Ал-' угтвар нь тодорхойлогч юм.[2][3][4]
Remove ads
Эшлэл
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads