Саха

From Wikipedia, the free encyclopedia

Сахаmap
Remove ads

Саха́ буюу Яку́т (сах. Саха Сирэ; Орос: Якутия) — Орос улсын харьяат орон. Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод, Бүгд Найрамдах Улс нэг юм. Алс дорнодын холбооны тойрог, Алс дорнодын эдийн эдийн засгийн бүст хамаарна.

Quick facts Бүгд Найрамдах Саха (Якут) Улс, Бусад галиглал ...
Thumb
Бүгд Найрамдах Саха Улсын интерактив газрын зураг

Саха нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1922 онд ЗХУ-ын ЗСБН Автономит Якут Улс нэрээр өөрчлөн байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улс (БНСахУ) (сах. Саха Өрөспүүбүлүкэтэ; Орос: Республика Саха (Якутия)) болж зэрэг ахисан.

3,083,523 км² газар нутагтайгаараа дэлхийн хамгийн том орон нутаг (Нунавутын өмнө) хэмээн бүртгэгддэг.

Саха (49%), орос (37%), эвэнх (2%) ардаас бүрдсэн 960 мянган хүнтэй. Албан бичигт орос, саха хэл хэрэглэнэ. Христ (38%), бөө мөргөлд (13%) их итгэх ба шашин шүтдэггүй хэсэг 26 хувь эзэлнэ. Нийслэл — Якутск.

Remove ads

Нэр

Орны нэрийг орос, саха хэлнээс эх аваад Якут, Саха гэж хоёр янзаар бичдэг. Алиныхан ч уг гарвал монгол хэлний «зах» («жаха» – хязгаар) гэдэгтэй холбоотой. Буриадаар Яхад (зах буюу ях + олон тооны ), Заха гэнэ.

Газар зүй

Уул ус

Саха 700,000 орчим гол горхи, 800,000 орчим нуур цөөрөмтэй. Үүнд: Лена (4400 км урт), Вилюй (2650 км), Оленёк (2292 км), Алдан (2273 км), Колыма (2129 км), Индигирка (1726 км) гол мөрөн, Бустах, Лабынкыр нуур дурдагдана.

Верхояны нуруу Лена мөрний зүүн талаар нумран байна. Черийн нуруунд Ялалтын оргил (3147 м) сүндэрлэжээ.

Ашигт малтмал

Газрын тос, шатдаг хий, нүүрс, очир эрдэнэ (дэлхийн нөөцийн 25%), алт, мөнгө, цайрын нөөцтэй.

Амьтан ургамал

Нутгийн ихэнх хэсэг Сибирийн тайга, ойт тундр, тундрын бүст хамаарна.

Үнэг, булга, туулай, хүдэр, заарт харх, цасны хонь (аргальтай нэг овогт багтана) зэрэг үслэг антай.

Газар зүйн зургийн цомог
Thumb
Газрын зураг
Газрын зураг  
Thumb
Ан амьтан
Ан амьтан  
Thumb
Лена мөрөн
Лена мөрөн  
Remove ads

Хүн ам зүй

Thumb
Якутийн угсаатны зураглалыг хот, хөдөөгийн суурингаар ангилсан, 2010 оны хүн амын тооллого

Саха орны хүн амын тоо - 956,896 (2015 он). Нягтшил — 0.31 хүн/км2. Хотжилт — 65.3% (2015 он).

More information Ард түмэн, 2010 он ...

Түүх

Саха оронд саха (якут) хэмээх түрэг угсаатан амьдарсаар ирсэн. Мөн эвэнх, эвэн зэрэг тунгус угсаатан байна.

Оросын Хаант Улс Сибирийн хант улсыг байлдан дагуулснаас 17-р зуунд Сибирь даяарыг эрхэндээ оруулсан.

Оросын казак цэрэг 1632 онд Ленийн шивээг (Якутск) босгож, 1638 оноос тус нутгийн төв болгон хөгжүүлж, олон суурин нэмж үүсгэжээ.

1708 онд Сибирийн мужийг үүсгэсэн ба 1782 онд Эрхүү мужид хамааржээ. 1805 онд Якутск муж салан байгуулагдсан.

1922 оны 4 сарын 27-нд Зөвлөлт Оросын харьяанд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Якут Улсыг үүсгэн байгуулсан.

1992 онд ОХУ байгуулагдахад нутгийн ардын «Саха» нэрийг орос хэлнээ өргөн хэрэглэжээ. Гэвч уламжлалт «Якутия» энгийнээр хэрэглэгдсээр байдаг.

Remove ads

Нутгийн хуваарь

Одоогийн байдлаар Сахагийн нутаг дэвсгэр 32 аймаг , 2 хот болон хуваагддаг.

More information Нэгж, Оросоор ...
Remove ads

Зургийн цомог

Thumb
Газрын зураг
Газрын зураг  
Thumb
Очир эрдэнийн уурхай
Очир эрдэнийн уурхай  
Thumb
Саха орны хүүхдүүд
Саха орны хүүхдүүд  
Thumb
Саха ардын баяр
Саха ардын баяр  

Эх сурвалж

Гадаад холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads