АНУ-ын Сенат
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Америкийн Нэгдсэн Улсын Сенат нь Америкийн Нэгдсэн Улсын хоёр танхимт хууль тогтоох бүтцийн дээд танхим бөгөөд Төлөөлөгчдийн Танхимтай нийлээд АНУ-ын Конгрессыг бүрдүүлдэг юм. Сенат нь 1789 онд анх үүсгэн байгуулагдсан ба тус институцын бүтэц, эрх мэдлийг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд зааж баталгаажуулсан байдаг байна. АНУ-ын муж тус бүр хүн амын тооноос үл хамааран хоёр сенатчийг зургаан жилийн хугацаатай сонгодог ба одоогоор нийт 100 сенатчтай үйл ажиллагаа явуулж байна. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Сенатын Ерөнхийлөгчийн албан тушаалыг давхар хашдаг бөгөөд саналын тоо тэнцсэн үед шийдвэрлэх санал өгөх эрхтэй байдаг.
Одоогийн Сенатыг Бүгд Найрамдах Нам удирдаж байгаа бөгөөд Сенатын Ерөнхийлөгчөөр ЖД Ванс ажиллаж байна.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
