Сент-Китс ба Невис
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Сент-Китс ба Невис (аль эсвэл Сент-Киттс ба Невис, алдарч гээгдээгүй бүтэн нэрээрээ бол Сент-Кристофер ба Невис; Англи: Saint Kitts and Nevis; Орос: Сент-Китс и Невис) — Карибын тэнгисийн Салхитын бүлэг арлын дунд байх улсынхаа нэрэнд дурдагдах хоёр арлын дээр оршдог, 1983 онд Их Британиас тусгаар тогтносон, хүн амын тоо (51,300), газар нутгийн хэмжээ (261 км2) алинаар нь ч бодсон Америк тивийн хамгийн жижиг улс орон. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй ба аялал жуулчлал. Чихрийн нишингэ, хөвөн, хүнсний ногоо, наргил мод тариалж, загас агнадаг. Гадаад орнуудад чихэр, бурам, хөвөн, давс гаргасаар ирсэн. Христофер Колумбын мөрөөр 1625 оноос Англи эзэмшиж эхэлсэн. Франц авахыг санаархсан ч бүтээгүй. 1974 онд Карибын хамтын нийгэмлэгт элсэн орж, 1983 оны 9-р сард тусгаар тогтнож, НҮБ-д элссэн. Британийн хамтын нөхөрлөлд багтдаг орон мөн тул тус улсын төрийг амбан захирагчаар дамжуулан II Элизабет хатан нэр төдий барьдаг.
Remove ads
Хүмүүс
- Ким Коллинз — ойрын зайн гүйгч
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads