Сием Реап

From Wikipedia, the free encyclopedia

Сием Реап
Remove ads

Сием Реап (кхмер хэлээр: សៀមរាប siem reab [сием реаб]; англи-орос бичгийн галигаас: Сием Реап) — Камбож улсын Сием Реап мужийн төв, 174 мянган хүнтэй (улсынхаа гуравдугаар их) хот.[2] Ангкорыг үзэхээр зорьсон аялагч жуулчид Сием Реап хотоор дайрдаг.

Quick facts Сием Реап ក្រុងសៀមរាប, Улс ...

Сием Реап бол 19-р зуунд Францын анхны судлаач Ангкорыг дахин нээсэн үед тосгон байсан юм. 1907 онд хот Францын харьяанд орсноор Сием Реап аялал жуулчлалын ачаар хөгжиж эхэлсэн. Grand Hotel d'Angkor зочид буудал 1929 онд нээгдсэн; Ангкорын сүмүүд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх газруудын нэг хэвээр байна.

Remove ads

Тээвэр

Сием Реап олон улсын нисэх онгоцны буудал (IATA: REP) нь хотоос 7 км зайтай. Нисэх онгоцны буудал нь Пномпень, Сингапур, Бангкок, Куала Лумпур, Вьентьян, Луанг Прабанг, Ханой, Хо Ши Мин хот, Да Нанг, Хонг Конг, Гуанжоу, Сөүл, Бусан, Кунмин, Каошюн, Тайбэй зэрэг хотуудаас шууд нислэг хүлээн авдаг.

2023 оны 3-р сард хотоос 60 км зайд орших Сием Реап-Анкор олон улсын шинэ нисэх онгоцны буудлын (IATA: SAI) барилгын ажил дуусаж, 2023 оны 10-р сарын 16-нд нээгдсэн.

Сием Реап нь Тайландын хил болон нийслэл Пномпеньтэй (314 км) 6-р үндэсний автозамаар холбогддог.

Пномпениэс Сием Реап хүртэл, Сием Реапаас Пномпень хүртэл өдөр бүр хурдны завь явдаг. Тасалбарын үнэ 35 доллар байдаг.

Quick facts
Remove ads

Зүүлт

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads