Сингапур

From Wikipedia, the free encyclopedia

Сингапурmap
Remove ads

Сингапур (Хятад:新加坡; Малай: Singapura; Тамил:சிங்கப்பூர்) нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Quick facts Нийслэл, Томоохон төлөвлөлтийн бүс (хүн амаар) ...

Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.

Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

Remove ads

Хүн ам

Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.

Улс төр

Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд Ли Куан Югийн байгуулсан Ардын Үйл хэргийн Нам (англи. People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Нэр

Малай хэлний Singapura (Сингапура) гэдэг нь Санскрид хэлний सिंहपुर (Симха пура), орчуулвал "Арслан хот" гэх үгнээс гаралтай юм. Үнэндээ, Сингапурт арсланг ер нь байгаагүй гэж үздэг, харин тус нэрийг арсланд дур сонирхолтой Шривижаяа улсыг үндэслэгч өгсөн гэж таамагладаг. Өргөн дэлгэрсэн Монгол ардын нэг дуунд "Арслан хотын урчуудаар сийлүүлж хийсийм аа хө..." гэсэн мөр бас байдгаас бол урьдын цагт Арслан хот гэж нэрлэж байжээ.

Сингапур улсын түүхээс

Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний суурин МЭӨ 2-р зууны үед оршин байжээ. Энэ нь Темасек буюу далайн хот гэсэн нэртэй бөглүү тосгон бөгөөд Суматрагийн Шривижаяа улсын ноёрхол дор байсан юм. 16-гаас 19-р зууны хооронд Жохорын Султанатын харьяанд байсан.

1819 онд Томас Стэмфорд Раффлес Британийн Дорнод Энэтхэгийг төлөөлж Султан Хуссейн Шахтай гэрээ байгуулж, Сингапурын өмнөд хэсгийг Британийн худалдааны замын нэгэн цэг болгон ашиглах болжээ.

Remove ads

Газар зүй

Thumb
Сингапурын арлууд болон усан зам

Сингапур улсын газар нутаг нь Сингапур арал гэх гол арал болон бусад жижиг 62 арлаас бүтдэг. Жижиг арлуудаас Журон, Пулон, Пулой Убин, Сентоза арлууд нь арай томоохон нь юм. Эх газар буюу Малайзтай холбогдсон хоёр хуурай замын гарц байдаг. Эдгээр нь хойд зүгтээ Жохор хоттой холбогдсон Жохор-Сингапурын далан зам, баруун зүгтээ Малайз-Сингапурын холбоос нэрт гүүр хоёр болно. Сингапур нь бага нутаг дэвсгэртээ, шигүү суурьшилтайн учир эргийн гүехэн усанд шинээр хиймэл хөрст газар үүсгэдэг юм. 1960-иад онд 581.5 хавтгай дөрвөлжин километр нутагтай байсан бол өдгөө хэмжээ нь 704 болсон бөгөөд 2030 он гэхэд ахин 100-гаар нэмэгдэнэ гэж таамагладаг.

Remove ads

Цаг уур

Quick facts Singapur, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Singapur
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 29.9 31.0 31.4 31.7 31.6 31.2 30.8 30.8 30.7 31.1 30.5 29.6 Ø 30.9
Мин. Температур (°C) 23.1 23.5 23.9 24.3 24.6 24.5 24.2 24.2 23.9 23.9 23.6 23.3 Ø 23.9
Тунадас (мм) 198.0 154.0 171.0 141.0 158.0 140.0 145.0 143.0 177.0 167.0 252.0 304.0 Σ 2,150
Нартай цаг (h/d) 5.6 6.5 6.2 5.8 5.8 5.9 6.1 5.8 5.2 5.0 4.3 4.3 Ø 5.5
Бороотой өдөр (d) 19 12 17 19 18 18 18 17 18 19 23 22 Σ 220
Усны температур (°C) 27 27 28 28 28 29 28 28 28 28 28 27 Ø 27.8
Агаарын чийгшил (%) 83 82 83 84 84 83 83 83 84 84 86 87 Ø 83.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
29.9
23.1
31.0
23.5
31.4
23.9
31.7
24.3
31.6
24.6
31.2
24.5
30.8
24.2
30.8
24.2
30.7
23.9
31.1
23.9
30.5
23.6
29.6
23.3
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
198.0
154.0
171.0
141.0
158.0
140.0
145.0
143.0
177.0
167.0
252.0
304.0
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO, wetter.de;
Remove ads

Шашин

More information Сингапурын шашин шүтлэг ...

Сингапурт хамгийн өргөн тархсан шашин бол Буддын шашин юм. Саяхны тооллогоор байнгын оршин суугчдын 33% нь өөрсдийгөө Буддын шашныг баримтлагч хэмээн хэлсэн байна. Тоо үзүүлэлтээрээ Буддын шашны дараа орсон томоохон шашнууд бол Христ, Ислам, Таоизм, мөн Хинду шашнууд юм. Христ, Таоизм болон шүтлэггүй хүмүүсийн тоо 2000 оноос 2010 оны хооронд тус бүр 3%-аар нэмэгдсэн ба түүнийхээ хэрээр буддын шашинтнууд цөөрсөн байна. Бусад шашин шүтэгчдийн тоо харьцангуй тогтвортой байна.

Сингапурт Буддын шашны гурван гол урсгал болох Теравада, Махаяана, Важраяанагийн сүм хийдүүд аль аль нь байдаг. Сингапурын Буддын шашинтнуудын ихэнх нь хятад хүмүүс бөгөөд тэд Махаяана урсгалыг шүтнэ. Хэдэн арван жилийн турш Тайвань, Хятадын номлогчид сургаалаа дэлгэрүүлсээр ирсэн тул Хятадын Махаяана зонхилдог. Гэхдээ Тайландын Теравада урсгал сүүлийн жилүүдэд дэлгэрч байна. Японы Буддын шашны Соока Гаккай байгууллага Сингапурт олон хүн сургадаг бөгөөд тэд нь ихэнхдээ Хятад угсаатнууд байдаг. Түүнчлэн Төвөдийн Буддизм алгуурхнаар Сингапурт нэвтрэн орж ирж байна.

Remove ads

Сингапурын орон нутгийн хэл

More information Сингапурчуудын төрөлх хэл ...

Сингапур нь хятад, англи, малай, тамил гэсэн албан ёсны 4 хэлтэй. Англи хэл бол тус улсын тэргүүлэгч хэл ба энэ хэл нь бизнес, засгийн газар, дунд сургуулийн сургалтад хэрэглэгддэг. Сингапурын үндсэн хууль болон бүх хууль нь англи хэлээр бичигдсэн байдаг. Сингапурчуудын 80% нь англи хэлийг эзэмшсэн байдаг. Англи хэлний дараа Хятадын Мандарин хэл, тэгээд Малай, Тамил хэлнүүд ордог. Сингапурын англи хэлийн үндэс нь Британийн Англи хэл юм.

Сингапурчуудын бараг тал нь гэртээ хятад хэл хэрэглэдэг. Сингапурын Мандарин хэл нь 1.2 сая хүний эх хэл нь болно. Хагас сая орчим нь хятад хэлний өөр аялгууд болох Хоккиэн, Теочев, Кантон аялгаар ярьдаг боловч мандарин, англи хэлнүүдтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо буурч байна.

Малай хэл бол "үндэсний хэл" бөгөөд түүхтэй холбогдолтойгоор илүү ёслолын шинж чанартай үйлд хэрэглэгддэг. Төрийн дуулал болох “Мажула Сингапура”, мөн цэргийн тушаалууд малай хэлээр байдаг. Өнөөдөр малай хэлээр голдуу малайчууд ярьдаг ба сингапурчуудын зөвхөн 16.8% нь малай хэлийг мэддэг, 12% нь эх хэлээ болгон хэрэглэдэг байна.

Сингапурчуудын 100 мянга нь буюу 3% нь Тамил хэлийг эх хэлээ болгон хэрэглэж байна. Хэдийгээр зөвхөн тамил хэл нь албан ёсных гэж тооцогддог ч Энэтхэгийн бусад хэлнүүд бас хэрэглэгдэх нь бий.

Remove ads

Тээвэрлэлт

Thumb
MRT

Сингапурын нийтийн тээврийн сүлжээ нь галт тэрэг (MRT болон LRT системээс бүрдэх), автобус, таксигаар бүрддэг. Одоогоор зургаан MRT шугам (Хойд-Өмнөд MRT шугам, Зүүн-Баруун MRT шугам, Зүүн хойд MRT шугам, тойрог MRT шугам, Хотын төвийн MRT шугам болон Томсон-Зүүн эргийн MRT шугам), гурван LRT шугам Букит Панжанг болон хороололд үйлчилдэг. Чоа Чү Кан

((Bukit Panjang LRT шугам), Sengkang (Sengkang LRT шугам) болон Punggol (Punggol LRT шугам) нь нийтдээ 241 км (150 миль) замыг туулж, 300 гаруй автобусны чиглэлийг ажиллуулж байна. Такси бол бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад үнэ нь харьцангуй хямд байдаг бол Сингапурын автомашинууд дэлхий даяар хамгийн үнэтэй нь байдаг тул такси бол түгээмэл тээврийн хэрэгсэл юм.

Жохор-Сингапурын гарц (Сингапурыг Малайзын Жохор Бахрутай холбодог) нь дэлхийн хамгийн ачаалалтай олон улсын хуурай замын хилийн боомт бөгөөд үүгээр өдөр бүр ойролцоогоор 350,000 жуулчин Woodlands Checkpoint болон Sultan Iskandar Building хоёрын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор (жилд нийт 128 сая) нэвтэрдэг. аялагчид).

Газрын тээврийн газар (LTA) нь Сингапур дахь газрын тээвэртэй холбоотой бүх дэд бүтэц, үйл ажиллагааг хариуцдаг.

Цахим холбоос

Тэмдэглэл

  1. Сингапурт хүн амыг Сингапурын засгийн газраас ашигладаг Хятад-Малай-Энэтхэг-Бусад (CMIO) арьс өнгөний тогтолцоонд үндэслэн ангилдаг бөгөөд тухайн хүний угсаатны онцлогийг тусгадаггүй. [3]
  1. Сингапур нь хот улс учраас албан ёсны нийслэлгүй.[1]
  2. Үндэстний бүлгүүдийн эзлэх хувийг зөвхөн Сингапурын иргэд (SC) болон Байнгын оршин суугчид (PR) агуулсан оршин суугч хүн амд үндэслэн тооцдог..[4]
  3. Шашны шүтлэгийн хувь хэмжээг зөвхөн Сингапурын иргэд (SC) болон Байнгын оршин суугчид (PR) бүрдүүлдэг оршин суугч хүн амд үндэслэн тооцдог..[4]
  4. Singapore Citizen (SC) population is 3,553,700, Permanent Resident (PR) population is 519,500, Non-Resident population is 1,563,800.[6]
Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads