Солонго
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Солонго - агаар их чийгтэй үед тохиолдох хараа зүй болон цаг уурын ухааны талаас тайлбарлагдах байгалийн үзэгдэл. Нарны цацраг агаар мандалд ихээр хуримтлагдсан чийгт ойн хугарч солонгороод олон өнгө (гаднаас дотогшоо улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх, нил ягаан) бүхий нум эсвэл цагираг хэлбэрээр харагддаг.


Газраас ажиглагчид нум хэлбэртэй харагдах бол өндөрлөг газраас (уул, нисэх онгоцоос) ажиглагчид цагираг хэлбэртэй харагдана. Нар газарт 43 градусаас дээш өнцгөөр тусч буй тохиолдолд газарт солонго татахгүй.

Remove ads
Өнгөний дараалал
1672 онд анх Ньютон солонгын өнгөний спектрийг улаан, шар, ногоон, цэнхэр, нил ягаан гэсэн 5 өнгөнд хуваасан ба дараа нь хөгжимд долоон үндсэн эгшиг байдагтай адилтган улбар шар болон хөх өнгийг нэмж долоон үндсэн өнгөтэй болгосон. Солонго нь гаднаас дотогш дараах үндсэн өнгүүдээр солонгордог (давхар солонгоны гадаад солонгонд эсрэгээр).
Улаан | Улбар шар | Шар | Ногоон | Цэнхэр | Хөх | Нил ягаан |
Урд | Уулын бэлд | Шагдар | Ноёны | Цэргүүд | Хатирч | Явна |
Ухаантай | Улбар | Шавь | Нартайгаа | Цэнгэн | Хөгжиж | Явна |
Үндсэн өнгүүдийг дээр дурдсан хэлцүүдийг цээжлэх аргаар амархан цээжилж болдог.
Remove ads
Мөн үзэх
Цахим холбоос
![]() |
Wiktionary: солонго – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads