Соннам
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Соннам (сол. 성남 Seongnam, Sŏngnam, сонг-нам; Англи: Seongnam; Орос: Соннам) — Кёнги мужийн харьяа, Өмнөд Солонгос улсын 10-р том, саятан хот. Соннам бол Сөүл хотын бөөгнөрөлд багтах, Сөүлтэй хаяа залгаж хөгжсөн дагуул хот нь юм. 1970-1980-аад онд Сөүлийн хэрэгцээний цахилгаан бараа, түлш шатахуун, нэхмэлийн аж үйлдвэрүүдийг зориуд энд төвлөрүүлж байлаа. 1990-ээд оноос өмнөд үзүүрийн Пүньдан дүүрэгт өндөр өндөр барилга байшин сүндэрлэж, нөгөө хоёр дүүргээсээ олон хүн амтай болжээ. Соннамын Илхуа Чүньма баг улсынхаа хөлбөмбөгийн долоон удаагийн аварга гэдэг.
Remove ads
Засаг захиргааны хуваарь
Соннам хот дотроо 3 дүүрэг (구 - үгийн эхэнд кү, адагт гү) болж хуваагддаг.
Гурван дүүрэг нь дотроо бүгд 42 хороо (동 dong буюу тун) болж задардаг.
Remove ads
Зураг
- Чоньжа хороо
- Качонь их сургууль
- Цэнгэлдэх хүрээлэн
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads