Софи

From Wikipedia, the free encyclopedia

Софиmap
Remove ads

Софи (Болгар хэл: София) нь Болгарын нийслэл хот юм. Витоша уулын бэлд орших тус хот нь Болгарын улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв нь билээ.

Quick Facts Үндсэн мэдээлэл, Төрийн захиргаа (Мэдээ: 2009 оны арваннэгдүгээр сарын 15) ...
Thumb
Софи хотын сансраас авсан зураг

Европын эртний хотуудын нэг бөгөөд Сердика (Serdica), Средец (Sredets), Триадица (Triaditsa) хэмээн нэрлэгдэж байсан. Хотын түүх нь 7 мянган жилийн тэртээгээс улбаатай.

Remove ads

Газар зүй

Софи хот нь Балканы хойгийн төвд байрладаг нь түүний хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр үзүүлжээ. Болгарын баруун хэсэгт, Витоша уулын бэлд, Софийн хөндийд уулсаар хүрээлэгдэн оршино.

Владай, Перлов зэрэг голууд хотын дундуур урсана.

Уур амьсгал

Софи нь эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд температурын зөрүү маш их байдаг. 1936 он хүртэл жилийн дундаж температур цельсийн 10.0 хэм байсан, үүнээс хойш 0.5 хэмээр өсөөд буй[2]. Жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 650мм.

Quick Facts Софи, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Софи
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 0 3 9 14 17 24 27 27 21 16 8 1 Ø 14
Мин. Температур (°C) −9 −6 −2 1 7 12 13 13 10 5 1 −6 Ø 3.3
Температур (°C) −7 −4 4 10 14 18 20 20 18 14 9 0 Ø 9.7
Тунадас (мм) 28 31 38 51 73 75 63 51 38 35 48 41 Σ 572
Нартай цаг (h/d) 2.4 3.0 4.2 5.7 6.6 7.9 8.5 8.1 7.4 5.3 2.9 2.2 Ø 5.4
Бороотой өдөр (d) 10 10 10 12 14 13 10 8 7 7 9 11 Σ 121
Агаарын чийгшил (%) 82 79 72 65 67 68 64 62 68 77 80 84 Ø 72.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
0
−9
3
−6
9
−2
14
1
17
7
24
12
27
13
27
13
21
10
16
5
8
1
1
−6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
28
31
38
51
73
75
63
51
38
35
48
41
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO: World Weather Information Service; Агаарын чийгшил, нартай цаг: wetterkontor.de
Remove ads

Түүх

Thumb
Софи дахь Гэгээн Жоржийн сүм нь Балканы хойгийн хамгийн эртний Христосын шашны сүм бөгөөд 4-р зуунд баригджээ.

Эрт цагт фракуудын тосгон өдгөөгийн Софи хот оршиж буй газарт байсан бөгөөд Сердика буюу Сардика гэж нэрлэгддэг байв. Энэ нь фракуудын нэг овог аймаг болох Сердигээс гаралтай гэж үздэг. МЭӨ 500 оны үед Фракийн өөр нэгэн овог болох Одрысууд өөрсдийн хаант улсыг байгуулан аж төрж байсан гэдэг.

МЭӨ 29 онд Сердика нь Ромд эзлэгдсэн аж. Софиг 447 онд Хүннүчүүд эвдлэн сүйтгэсэн бөгөөд Византийн хаан Юстин сэргээн босгож, Триадица хэмээн нэрийджээ.

809 онд Крум хааны үед урт удаан дайны эцэст анх удаа Болгарын хаант улсын мэдэлд орсон байна[3]. Тэд хотын нэрийг слав хэлний дуудлагад ойртуулж Средец гэдэг байлаа. 1018 онд нэг хэсэг Зүүн Ромын эзэнт улсын мэдэлд очсон боловч удалгүй Болгарчууд хотыг буцаан авчээ.

Софиг 1443 онд Османы эзэнт гүрэн эзэлж, Румель мужид хамааруулснаас хойш 4 зууны турш тэдний ноёрхол үргэлжилж, түрэгүүд оршин суух болжээ.

Орос-Түрэгийн дайны үеэр Оросууд 1878 оны 1 сарын 4-нд тус хотыг эзэлж, 1879 онд шинээр Их Болгарын вант улсыг байгуулахад нийслэл нь болсон байна. Тэр үед хотын хүн ам дөнгөж 11,649 байсан гэдэг[4].

1376 онд Гэгээн Софийн цогчин дугана баригдсанаас хойш хотыг иргэд Софи гэж дуудах болсон ч дөнгөж 1878 онд албан ёсны нэр нь болсон аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тус хот бөмбөгдөлтөд өртөж байв.

Remove ads

Зам тээвэр

Thumb
Софийн метроны сүлжээний зураг

Софийн метро нь 2009 оны байдлаар 1 шугам, 14 өртөөтэй.

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Sofia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads