Соёл-Эрдэнэ хамтлаг

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Соёл-Эрдэнэ хамтлаг нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны "рок поп" XX зууны манлай хамтлаг юм.

Quick Facts Соёл-Эрдэнэ, Гарал ...
Remove ads

Түүхэн тойм

“Соёл-Эрдэнэ” хамтлаг нь Улсын филармоний дэргэд 1971 онд байгуулагдаж, 1992 оноос Соёлын Төв Өргөөний харьяанд шилжин ирсэн юм.

Соёл Эрдэнэ хамтлаг нь дэлхийн орчин үеийн хөгжмийн урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлж XX зууны “Зууны манлай хамтлаг”-аар тодруулсан. Энэ хугацаанд олон улсын хэмжээний уралдаан тэмцээнээс нэр хүндтэй шагналуудыг хүртэж олон гавьяат жүжигчдийг эгнээсээ төрүүлсэн Монголын анхдагч эстрадын хамтлаг юм[1].

2015 онд Алдрын Од шагналыг авсан.

"Соёл Эрдэнэ" нь Монголын анхны цахилгаан хөгжмийн, хөнгөн хөгжмийн хамтлаг юм. Анхны гоцлол дуучнаар Б.Нандинцэцэг сонгогдож байв.

Remove ads

Хамтлагийн гишүүд

  • 1971 онд Б.Наранбаатар-ахлагч, Б.Эрдэнэхуяг-соль гитар, Д.Цэрэнбат-ритм гитар, Ж.Батсайхан-басс гитар
  • 1971 онд Г.Түмэндэмбэрэл-дуучин, Н.Гэрэлт-Од-дуучин
  • 1971 онд Л.Амарсанаа-дуучин, Б.Нандинцэцэг-дуучин
  • 1971 онд Д.Галсанбат-соль гитар, Га.Жаргалсайхан-бөмбөр, Б.Дамдин-ахлагч, П.Ичинхорлоо-дуучин
  • 1972 онд З.Зундарь
  • 1974 онд Б.Баяраа-дуучин
  • 1976 онд Д.Ганхуяг-гитар, Хүрэлчулуун-бөмбөрчин
  • 1977 онд Д.Дуламсүрэн-дуучин
  • 1979 онд И.Болоож, Б.Цолмон-бөмбөр, Д.Жаргалсайхан-дуучин
  • 1980 онд Г.Жаргалсайхан-басс гитар
  • 1981 онд Д.Дамдинсүрэн-басс гитарчин, Н.Оюунчимэг-дуучин
  • 1982 онд Ж.Уранчимэг-дуучин
  • 1983 онд Х.Төмөрбаатар-уран сайхны удирдаач, Д.Төмөрбаатар-гитар
  • 1985 онд Б.Насантогтох-дуучин, Т.Ариунаа-дагалдан дуучин
  • 1986 онд Д.Өлзий-Орших-соль гитар, Б.Батболд-даралтат хөгжим
  • 1990 онд Д.Энхболд-гитар
  • 1993 онд Б.Батчулуун, Б.Цогтдэлгэр-дуучин
Remove ads

Бүтээлүүд

  • Сэтгэлийн жигүүр
  • Цэнхэр залаа (МУУГЗ С.Баатарсүхийн аялгуу, 1969 он)
  • Зүрхний айзам
  • Учралын уянга
  • Тэмээн жингийн цуваа
  • Анхны хайрын дуу
  • Хүлээлт
  • 6:45
  • 18 нас

Ойн баяр

"Соёл-Эрдэнэ 50 жил”  давтагдашгүй түүхэн том  нэвтрүүлэг МҮОНРТ-ээс хийсэн юм.  “Соёл- Эрдэнэ” хамтлагийн үе үеийн уран бүтээлчид, залуу уран бүтээлчдийг хамруулах ажлыг  “Сүнс” хамтлагийн ахлагч, продюсер Б.Лхагвасүрэн зохион байгуулсан юм.

Гадаад холбоос

Цэнхэр залаа

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads