Суматра арал
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Суматра арал (индонез. Sumatra, малай: Sumatera, ачех. Ruja, Sumatra) -Малайн арлуудын баруун хэсэгт, Их Сунда арлуудын бүлэгт багтдаг Индонезийн газар нутагт ордог арал юм. Энэ бол дэлхийн зургаа дахь том арал, Энэтхэгийн далай дахь хоёр дахь том арал бөгөөд Индонезийн бүрэн эзэмшдэг арлуудын хамгийн том нь юм. 2020 оны байдлаар тус аралын хүн ам нь 58.6 сая хүн байсан буюу Индонезийн нийт хүн амын 21.68% эзэлдэг байна.

Remove ads
Газар зүйн байрлал
Суматра нь дэлхийн бөмбөрцгийн хоёр хэсэгт байрладаг бөгөөд экватороор бараг тэнцүү хэсэгт хуваагддаг. Арлын талбай нь 473 мянган км² бөгөөд энэ нь Индонезийн нийт нутаг дэвсгэрийн 24.6 хувийг эзэлдэг байна.
Арал нь баруун хойноос зүүн урагшаа 1.8 мянган км сунаж үргэлжилдэг бөгөөд өргөн нь 435 км хүрдэг. Суматра бол Индонезийн арлуудын хамгийн баруун хэсэгт оршдог юм.
Хүн ам
Гол хотууд нь Медан (хамгийн том хот), Палембанг, Паданг юм. Хүн амын нягтрал 116 хүн/км². Суматра бол олон үндэстэн ястны өлгий нутаг бөгөөд тэдний 90 орчим хувь нь лалын шашинтнууд юм.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads