Суринам доллар

From Wikipedia, the free encyclopedia

Суринам доллар
Remove ads

Доллар (нид. Surinaamse dollar, Англи: Surinam Dollar, Франц: Dollar de Suriname; ISO 4217 код: SRD) нь 2004 оноос хойш Суринам улсын мөнгөн тэмдэгтээр ашиглагдаж байна. Нэг доллар нь 100 центэд хуваагдана.

Quick facts Surinaamse dollar (Нидерланд), ISO 4217 ...
Remove ads

Түүх

2004 оны 1 сарын 1-нээс хуучин ашиглагдаж байсан Суринам гилдерийг халж, ашиглалтад орсон бөгөөд 1 доллар 1000 гилдертэй тэнцэнэ. Канадын Банкны хэвлүүрт асуудал гарсны улмаас мөн оны 2 сарын дунд хүртэл зөвхөн зоосон мөнгө л ашиглагдаж байжээ.

Хуучин хэрэглэгдэж байсан цент (1/100 гилдер) нь шинэ зоосон мөнгө үйлдвэрлэх зардлыг бууруулах үүднээс хүчинтэй хэвээр ашиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин 25 центийн зоос нь өдгөө 1000 дахин үнэтэй буюу долларын дөрөвний нэгтэй тэнцэж байна.

ISO 4217-ийн 121-р нэмэлт өөрчлөлтөөр Суринам гилдер (SRG)-ийн оронд Суринам доллар (SRD) оржээ.

Remove ads

Зоос

Өдгөө 1, 5, 10, 25, 100, 250 центийн зооснууд ашиглагдаж байна.

Цаасан дэвсгэрт

2004 онд Суринамын засгийн газар 1, 2½ долларын дэвсгэрт гаргасан бол Суринамын Төв Банк 5, 10, 20, 50, 100 долларын дэвсгэртүүдийг хэвлэдэг.

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads