Танзани

From Wikipedia, the free encyclopedia

Танзани
Remove ads

Танзани, албан ёсоор Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (Jamhuri ya Muungano wa Tanzania), нь Дорнод Африкт хойд зүгт Кени, Угандатай, баруун зүгт Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай, өмнө зүгт Замби, Малави, Мозамбик улстай хиллэн оршдог. Зүүн талаараа Энэтхэгийн Далайгаар хүрээлэгдсэн.

Quick facts Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани УлсJamhuri ya Muungano wa Tanzania (Свахили), Нийслэл ...

Тус улсын нэр нь Танганьика хэмээх эх газрын нутаг дэвсгэр ба Занзибар хэмээх ольтригийн нэрнүүдийн эхний үеүдийг нийлүүлсэн нэр юм. 1964 онд Британийн Эзэнт улсын дээрхи нэр бүхий хоёр колони нэгдэж, Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгон өөрчилжээ.[8]

1996 онд төрийн байгууллагууд нь Дар-эс-Салаамаас Додома руу нүүж Додомаг улсын нийслэл болгосон. Дар-эс-Салаам нь тус улсын эдийн засгийн гол төв хэвээр байна.[8][9]

Remove ads

Түүх

Үндсэн өгүүлэл: Танзанийн түүх

Өнөөгийн Танзани нь 1880-1919 онд Германы колони бөгөөд нэг хэсэг байсан. Үндэстнүүдийн Лигийн тогтоолоор тус нутаг дэвсгэрийг Британийн мандатад шилжүүлснээр 1919-1961 онд ийм статустай байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү нутаг дэвсгэрийг цэргийн пост болгон ашиглаж байсан бөгөөд санхүүгийн тусламжаас гадна зэвсэг хэрэглэлээр хангаж байв. 1960 онд Британийн захиргаанд байсан Танганьикагийн Амбан сайдаар Жюлиус Нерере томилогдсон ба 1961 онд Танганьика тусгаар тогтноход Ерөнхий сайд болжээ. Танганьика 1963 онд тусгаар тогтносон хөрш улс Занзибартай 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд нэгдэж Танзани улсыг байгуулсан. 1970-аад оноос хойш тус улсад анх удаа 1995 онд ардчилсан сонгууль болсноор нэг намын ноёрхол эцэс болжээ.

Тусгаар тогтносныхоо дараа удалгүй социалист улс болсон Танзанид эдийн засгийг нь доройтуулсан бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлтэйгээр эдийн засгийн тусламж олгогдсон. Тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээ социалист хэвээрээ байх үед капитализм руу огцом шилжсэн тул энэхүү эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүссэн юм. 1980-аад онд Танзанийн ДНБ өссөн боловч хүний хөгжлийн индекс нь буурчээ.

Танзанийн эдийн засгийн хөгжил саад бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч тус улсын байгалийн нөөцийн экспорт өсч байгаа учраас хэтийн төлөв сайтай харагдаж байна.

Remove ads

Гадаад холбоос

Тэмдэглэл

  1. +007 Кени, Угандагаас.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads