Тарвага
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Тарвага (латин. Marmota) - Хэрэмнийхэн овгийн мэрэгч амьтан юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага (Marmota baibacina) буюу хар тарвага, хээрийн тарвага (Marmota sibirica) буюу шар тарвага гэсэн үндсэн хоёр зүйл байдаг.
Цаг агаарын хүнд хүйтэн өвлийг ичиж өнгөрөөдөг амьтан. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг. Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг амьтан юм. Биеийн урт 47—58 см, жин 3—5 кг. Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үсний хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12 хүртэл мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байж өвсөн хоолонд орно. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар өглөө, үдэш гарч идээшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идээшлэдэг.
Remove ads
Гадаад төрх
Алтайн тарвага буюу хар тарвага биеэр арай том, тархац нь Монгол орны баруун хэсэг Ховд аймагт голчлон байдаг. Хээрийн тарвага буюу шар тарвага нь биеийн урт 47—58 см, жин 3—5 кг, тархац нь илүү өргөн.
Нэршил
- Нэг настай төлийг мөндөл гэнэ.
- 2 настай залуу тарвагыг хотил эсвэл бозлог гэж нэрлэнэ.
- 3 настай залуу тарвагыг шар хацарт гэнэ.
4-с дээш насны үржлийн насанд хүрнэ.
- Насанд хүрсэн эрэгчин тарвагыг бурхи гэнэ.
- Насанд хүрсэн эмэгчин тарвагыг тарч гэнэ.
Өвчин, тахал
Тарваган тахал өвчний талаар холбоосоор орж дэлгэрэнгүй уншина уу.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
