Теннис

From Wikipedia, the free encyclopedia

Теннис
Remove ads

Теннис буюу Газрын теннис (англи. tennis) нь хоёр тоглогчийн хооронд (ганцаарчилсан төрөл), эсвэл хоёр тоглогчоос бүрдсэн хоёр багийн хооронд (хосын төрөл) тоглогддог спорт юм. Тамирчид нь цохиур буюу ракетаар резинээр хийгдсэн эсгий бүрээстэй хөндий бөмбөгийг тор давуулан эсрэг талынхаа талбай руу цохиж оруулна. Газрын теннис нь Олимпын спортын төрөлд ордог юм.

Quick facts Дээд түвшний захирах байгууллага, Анх тоглогдсон ...
Remove ads

Түүх

Орчин үеийн теннисний спорт нь 18-р зууны төгсгөл үеэр Их Британид үүсчээ. Үүссэн цагаасаа англи хэлээр ярьдаг нийгмийн дээд давхаргын язгууртнуудын дунд тархаж, хожим нь дэлхий даяар дэлгэрэн түгсэн байна. Теннис нь олимпын спортын төрөлд ордог бөгөөд цохиур барих чадвартай хүн бүр (түрдэг сандалтай хүмүүс хүртэл) тоглох боломжтой.

Теннисний дүрэм нь 1890-ээд оноос хойш бараг өөрчлөгдөөгүй иржээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл 1908-с 1960 он хүртэл давуулах тоглогч нэг хөлөө байнга газарт хүргэсэн байх ёстой байв; 1970-аад оноос хайнцсаны дараах шийдвэрлэх тоглолт явагдах болсон. Илүү орчин үеийн мэргэжлийн теннист бөмбөг талбайгаас гарсан эсэх, давуулсан бөмбөг орсон эсэхийг электроникийн технологийг ашиглан шалгадаг болов.

Remove ads

Теннисийн талбай

Thumb
Талбайн хэмжээ

Газрын теннис тоголдог талбай нь тэгш өнцөгт тэгш гадаргуутай, тэмдэглэгээтэй байдаг. Талбайн голд хоёр тэнцүү хагаст хуваасан тор байдаг. Талбайн урт нь 23.77 м, өргөн нь 8.23 ​​м (ганц хүний) эсвэл 10.97 м (хосуудын). Талбайн богино хэсгийн шугамыг арын шугам гэж нэрлэдэг бөгөөд урт хоёр талын шугамыг хажуугийн шугам гэж нэрлэнэ. Теннисний торны стандарт хэмжээ нь өндөр нь 1.07 м х урт нь 12.8 м, торны дөрвөлжин нүднүүд 40 мм байдаг.

Remove ads

Тэмцээнүүд

Теннисийг олон сая хүмүүс сонирхогчийн байдлаар тоглодог бөгөөд дэлхий даяар тарсан үзэгчдийн спорт юм. Ялангуяа хамгийн нэр хүндтэй "Их дуулгын" (англи. Grand Slam tournaments) дөрвөн тэмцээн нь хамгийн үзэгч олонтой: Австралийн теннисны нээлттэй тэмцээн (хатуу талбай), Францын теннисны нээлттэй тэмцээн (улаан шороон талбай), Уимблдон тэмцээн (зүлгэн талбай), Америкийн теннисны нээлттэй тэмцээн (мөн хатуу талбай).

Гадаад холбоос

 Commons: Теннис – Викимедиа дуу дүрсний сан
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads