Тиффани Трамп

From Wikipedia, the free encyclopedia

Тиффани Трамп
Remove ads

Тиффани Ариана Трамп (англи. Tiffany Ariana Trump; 1993 оны 10-р сарын 13-нд төрсөн) — америкийн загвар өмсөгч, дуучин, нийгэм судлаач. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин. Жоржтауны их сургуулийн Эрх зүйн төвд хуулийн судалгааны туслах ажилтан.

Thumb
Тиффани Трамп, 2016 он

Намтар

Тэрээр Ерөнхийлөгч Доналд Трамп, түүний хоёр дахь эхнэр жүжигчин, телевизийн хөтлөгч Марла Мейплз нараас 1993 онд төрсөн охин.

Тиффани 1993 оны 10-р сарын 13-нд Флорида мужийн "Гэгээн Мэри" эмнэлэгийн төвд эцэг, эх хоёр нь гэрлэхээс 2 сарын өмнө төрсөн байна.

Эцэг эх хоёр нь түүнийг үнэт эдлэлийн «Tiffany & Co» компаний нэрээр нэрлэсэн байна. Түүнийг эх нь Калифорнид өсгөн хүмүүжүүлжээ. 2012 онд Калабасас хотын (Viewpoint School) сургуулийг төгссөн байна.

Тиффани Доналд Трампын анхны эхнэр чехийн Моравиас гаралтай Ивана Трампаас төрсөн Доналд Жон Трамп- залуу, Иванка Трамп, Эрик Трамп гэх гурван ах, эгч бөгөөд Д.Трампын гурав дахь эхнэр Меланиа Трампаас төрсөн дүү Бэррон Трамп гэж ах дүү нартай ажээ.

Тэрээр 2016 оноос өмнө Пенсильванийн их сургуульд социологи, хотын хөгжлийн чиглэлээр суралцсан байна. 2017-2020 онд Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн хуулийн сургуульд суралцаж төгссөн байна.

2014 онд их сургуульд байхдаа "Шувуу шиг" (Like a Bird) дуугаа гаргасан. Тэрээр "Vogue" сэтгүүлд дадлагажигчаар ажиллаж, 2016 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр Эндрю Уоррены загварын шоунд загвар өмссөн байна.

Доналд Трамын Ерөнхийлөгчийн сонгуульд эцгийгээ идэвхтэй дэмжиж оролцсон байна.

2022 оны 11-р сарын 13-нд Тиффани Майкл Булостай гэрлээд 2025 оны 5-р сарын 15-нд хүү төрүүлсэн юм.

Тэрээр Instagram дээр 1.3 сая дагагчтай (2024 оны 9-р сарын 26-ны байдлаар) идэвхтэй ажилладаг ажээ.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads