Тонга

From Wikipedia, the free encyclopedia

Тонга
Remove ads

Тонга буюу албан ёсоор Тонгагийн Хаант Улс (Тонга хэл: Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga, Англи: Kingdom of Tonga) нь Өмнөд Номхон далайд орших 169 арлаас бүрдэх ольтриг дээр орших улс бөгөөд тэдгээр 169 арлын 36-д нь хүн оршин суудаг[7]. Вант Улсын газар нутаг нь хойноос өмнө зүгт 800 километр сунан тогтсон байдаг.

Quick facts Тонгагийн Хаант УлсPuleʻanga Fakatuʻi ʻo Tonga (Тонга), Нийслэлба томоохон хот ...

Тонгад анх 1773 онд Ахмад Жэймс Күүк очиход арлын уугуул оршин суугчид найрсгаар хүлээн авсан тул Найрсаг арлууд гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр үед Тонгачуудын ургацын баяр болж байсан учраас баяртаа урьсан юм байжээ. Зохиолч Виллиам Маринерын бичсэнээр бол угтаа омгийн ахлагч Күүкийг баярын үеэр алахыг хүсч байсан боловч төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй аж[8].

Номхон далайн арлын орнуудаас хаант засагтай цорын ганц орон болох Тонга нь мөн албан ёсоор колоничлогдож байгаагүй тус бүс нутгийн цорын ганц улс юм[9]. Өдгөө Тонга улс хууль эрх зүйн шинэчлэл хийж байгаа бөгөөд жинхэнэ утгаараа үндсэн хуульт хаант засаглалт орон болох юм.

Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads